Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх эсэхийг шийднэ
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх тов гаргасан байна.

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

- Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болонхолбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

-  “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-  Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс ​Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.