Мэгжид Жанрайсиг шүтээнийг сэргээн залсны 20 жилийн ой тохиож байна

Мэгжид Жанрайсиг шүтээнийг сэргээн залсны 20 жил ой өнөөдөр тохиож байна. Анх 1996 оны аравдугаар сарын 27-ны өдөр энэхүү шүтээнийг сэргээн залж, аравнай өргөж байжээ.

1991 оны хоёрдугаар сарын 13-нд Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлиг гарж, 1991 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Мэгжид Жанрайсиг дуганыг дахин засварлах ажлыг эхлүүлсэн байна. Дуганыг засварлахдаа анх байгуулагдсан хийц болоод бэлгэдлийн уламжлалыг хадгалж, анхны байдлаар нь сэргээн засварлахыг зорьжээ. Ноён уулнаас залж авчирсан гэх дуганы дөрвөн том баганыг солихгүй харин ган төмөр бэхэлгээгээр сайн бөхөлжээ. Үүний дараа нэг түмэн Аюуш бурхан бүтээж дугандаа залсан байна.
 
1992 оны хавар Засгийн газрын тогтоол гарч, буянаар бурхан бүтээх ажил эхлэн хаврын тэргүүн сарын шинийн гурван буюу 1993 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийг буяны өдөр хэмээн тогтоожээ. Их бурхан бүтээн залах үйлст Монгол Улсын ард түмэн бие сэтгэлээрээ оролцож хандив цуглуулжээ. Ийнхүү их бурхны лагшинг монголчуудын есөн эрдэний нэг хэмээн дээдэлдэг зэсээр бүтээсэн байна.
 
Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээхэд 19 тонн зэс оржээ. Мэгжид Жанрайсиг бурхны магнайн гэрэлт шигтгээг бүхий л эрдэнийн чулууны дээдээр хэлхэн бүтээсэн байна. Гэрэлт шигтгээг Монгол Улсын 21 аймгийн нутгаас дээжлэн цуглуулсан 21 төрлийн чулуугаар урласан байна. Нийтдээ Мэгжид Жанрайсигт 2286 эрдэнийн чулуу, 5х5 см хэмжээтэй 76 мянган ширхэг хуудас алт оржээ. Их шүтээнийг шүншиглэх ажил бүрэн дээссаны дараа улаан хулгана жилийн намрын дунд улаагчин  тахиа сарын наймны цагаан бич өдөр буюу 1996 оны 9 дүгээр сарын 20-ны гэгээн тунгалаг тэнгэр дор Мэгжид Жанрайсиг бурхан бүхнийг энэрэн мэлмийгээ нээжээ.
 
Ийнхүү энэрэл нигүүслийн бурхан Мэгжид Жанрайсиг дахин заларсан түүхтэй.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-27 00:03:14
    Энэрэл нигүүслийн бурхан Мэгжид Жанрайсигийн дахин заларсны 20 жилийн ойн баярын мэндийг нийт Монгочууддаа хүргэж, эрүүл энх, аз жаргалыг ерөөе