Шилдэг архитекторуудыг шагналаа
Монголын архитекторуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1956 оны аравдугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан тус эвлэл өнөөдөр 600 гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баян-Өлгий аймагт салбар зөвлөлтэй болжээ. Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн архитекторууд цуглаж, баярын хурлаа хийлээ.

Баярын хурлын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн архитекторуудад 60 жилийн ойн баярын мэнд хүргээд “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойг бид энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Хотын хөгжлийг хот байгуулалтын өнцгөөс нь харвал өөрийн өвөрмөц шинжээрээ бусдаас гойд ялгаатай. Нүүдлээс суурьшилд шилжсэн хотын өнөөгийн дизайн, өнгө төрх нь эрхэм архитектор та бүхний гавьяа, ур ухаан, хичээл зүтгэл, эрдэм мэдлэгийн илэрхийлэл юм. Архитектурын төлөвлөлт бол инженерчлэлийн цогц шийдэл байдаг. Тиймээс дэлхий дахин энэ салбарт онцгой анхаарч, ялангуяа хот төлөвлөлтийн бодлогодоо ирээдүйг харсан төлөвлөлтийг тусгаж байна. Өнгөрсөн жарныхаа алдаа оноог дүгнэж, ирэх жарныхаа ажлыг төлөвлөж байгаа энэ цаг мөчид нийт архитектор та бүхэнд ажлын амжилт хүсч, Улаанбаатар хотын удирдлагын шинэ баг байгальд ээлтэй архитектурын шийдлийг нэн тэргүүнд тавьж байгаагаа хэлэхэд таатай байна. 600 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн Монголын архитекторуудын эвлэл нийслэл хотын хөгжил цэцэглэлтийн тархи нь болж, бүтээн байгуулалтын зүтгэх хүч нь байсаар ирсэн. Тиймээс цаашдаа ч Та бүхний хөдөлмөр, бүтээл, ур ухаанаар хотын өнгө төрх улам бүр шинэчлэгдэн, хөгжин дэвшинэ гэдэт итгэж байна. Та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Мөн энэ үеэр нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Сономын Лувсангомбыг шагнасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардуулан өглөө. Мөн НИТХ-ын хүндэт тэмдэгээр Д.Өлзийхишиг, О.Саранцацрал, Т.Баяраа, Д.Цэвэлмаа, Ш.Сумъяа, Ц.Бат-Эрдэнэ нарыг, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр М.Мөнхбаяр, М.Наранчимэг нарыг тус тус шагналаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2016-10-26 13:49:56
    niilj gazar huvaaj zarj baisan Arhitector Hurelbaatar gegchee shagnajeee Fuck all MAH !
  • Азийн аялал 2016-10-26 10:10:27
    Итгэлт хамба Улан удэ хотын 2 хоногийн аялал 2016 оны 10 дугаар сарын 28-нд гарна. Байр хоол унаа хетеч нийт зардал 100.000 болж хямдарлаа. 99173707, 85657070