Хэрлэн голын гүүр цөмөрчээ
Дорнод Хэрлэн сумын “зүүн цементэн гүүр” буюу Хэрлэн голын доод төмөр бетон гүүр хоёр хэсэг газарт цөмөрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул гүүрийг энэ сарын 25-31-нийг хүртэл түр хаажээ. Энэ хугацаанд уг гүүрийн засвар арчлалт хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлнэ.


Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм.

Гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусчээ. Орон нутгийн зүгээс гүүрийг шинэчлэн засварлах шаардлагатай талаар Зам тээвэр, хөгжлийн яаманд мэдээлэл, судалгааг явуулж байсан аж. Энэ удаад мөн шаардлагатай арга хэмжээг  авах талаар санал хүргүүлээд байгаа тухай аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс мэдээллээ.
Б.Орхон
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-27 01:20:35
    1939 оноос хойш засвар хийгээгүй гэдэгт итгэхгүй л байна шүү
  • Б. Орхон 2016-10-27 00:58:01
    Тус гүүр нь 1939 онд ашиглалтад орсон бөгөөд ... НАС нь БОЛЖЭЭ. Халх голын дайны техник яваад эвдсэн гээд нэмэхгүй дээ.
  • zchin 2016-10-26 15:09:14
    bidnii l tusgal shuu dee bid uum l xuudeg uum l nastai yumxuuchikheed xaich xaichildag 1saryn daraa uum l baidag xariutslaga tootsdog bol xuusen companytai ny ....
  • Азийн аялал 2016-10-26 10:10:59
    Итгэлт хамба Улан удэ хотын 2 хоногийн аялал 2016 оны 10 дугаар сарын 28-нд гарна. Байр хоол унаа хетеч нийт зардал 100.000 болж хямдарлаа. 99173707, 85657070
    • зочин 2016-10-27 09:21:38
      Улаан Үдийн Дацангийн дэргэд манай Гандан ч ёстой агуу болсон бна шүү