Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд ил болоод байгаа. Үүгээр их хэмжээний өр, зээлтэй гишүүдийг Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тэргүүлж байв. Түүнийг ХОМ-д "МСS" группт нийт 18 тэрбум төгрөгийн өртэй, "Эм Си Эс Монголиа Лимитэд", "Гоёо", "Өлзийт төв" зэрэг таван компанид хувьцаа эзэмшдэг тухай мэдээлэл олон нийтэд ил болсон.
Тэгвэл сайд энэ талаараа ““MCS” компанид 18 тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл гарсан. 2013-2016 оны тавдугаар сар хүртэл ийм өртэй байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “МCS холдинг”-оос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд 75 хувийг нь зээлээр авсан. Бид өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуульд оролцохынхоо өмнө 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хөрөнгө, орлогоо тайлагнасан. Тэгэхээр энэ зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцааж шилжүүлэх гэрээ байгуулаад буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байна” гэлээ.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн