Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын тоглолт Улаанбаатар хотноо ирэх оны зургадугаар сарын 2-6-ны өдрүүдэд болно.
Тус тоглолтод чуулгын нийт бүрэлдэхүүн болох 135 уран бүтээлчид бүрэн хэмжээний 3 удаагийн тоглолт хийхээс гадна манай урлаг соёлын сургуулийн оюутан, багш нартай туршлага хуваалцах хамтарсан тоглолт, уулзалт, ярилцлагыг хийхээр төлөвлөжээ.
Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга нь 1900 онд байгуулагдсанаасаа хойш сонгодог хөгжмийн гайхамшгийг дэлхий нийтэд мэдрүүлж олон орноор аялан тоглолт хийсэн АНУ-ын “Их таван” симфонийн нэг билээ.
Б.Орхон
olloo.mn