Боксын дасгалжуулагчид номын дуу сонсов
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын Анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Монголын боксын холбоотой хамтран дасгалжуулагчийн семинарыг энэ сарын 24-нд зохион байгууллаа.

Тус семинарт Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, "Аварга" дээд сургуулийн захирал (Ph.D), Профессор Г.Сүхбат, МУБИС-ын багш, судлаач доктор Б.Бат-Отгон болон В.Лхамсүрэн, А.Амгалан, Д.Цолмонтуяа, Хүнс судлалын магистр М.Нармандах, Анагаах ухааны магистр Х.Бат-Ирээдүй, сэтгэл зүйн магистр М.Болормаа нар лекц уншсан байна.

Мөн AIBA-гийн төлөөлөгч А.Шабиб боксын дүрмэнд шинээр орсон өөрчлөлтийн талаар танилцуулсан байна. Семинарт боксын нийт 40 дасгалжуулагч хамрагдсан бөгөөд оролцогчдод сертификат гардуулжээ.
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.