
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хун Ша И Жан” ХХК-ийн Монгол ажилчид эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд сул зогсолтын мөнгөө шаардаж ийн эсэргүүцэл илэрхийлсэн байна. Учир нь тус компани сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж, өөрт алдагдалгүй байлгах үүднээс үйл ажиллагаагаа зогсоожээ. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сул зогсолтын мөнгийг ажилчдадаа өгөөгүй байна.
“Хун Ша И Жан” компани нь “Цайрт минераль” компанийн гүйцэтгэгч бөгөөд Сүхбаатар аймагт энэ чиглэлээрээ тасралтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn