Иракийн асуудлаар олон улсын форум зохион байгуулах санал гаргав
ОХУ-ын засаг за­хиргаа Ирак улсад үүсээд буй террорист за­­налхийлэлтэй холбогдуулан олон улсын фо­рум зохион бай­гуулах са­нал гаргаж байгаа талаар Гадаад хэр­гийн яамны ор­логч сайд Г.Гатилов мэ­дэгд­сэн бай­на.

Тэрбээр “Бид­ний гаргасан саналыг дэл­хий нийт дэмжинэ гэ­дэгт найдаж байна. Иракт үүсээд буй нөх­­цөл байдлыг ойл­гож байгаа гэж бо­дож бай­гаа. НҮБ энэ­хүү асуудлыг хэлэл­цэхэд гол­лох үүрэг гүй­цэт­гэх ёстой. НҮБ-ын Аюул­гүйн зөв­лөл Иракийн асууд­лыг хэ­­­­­лэлцээд эхэл­сэн. “Ирак, Левантын ис­ла­­мын улс” террорист бүлэг Ирак, Сирийн нутагт байр сууриа бэх­­­жүүлж байгаа нь олон улсын байдлыг хур­­­цат­гаж байна” хэ­мээн хэлжээ.

Түү­нээс гадна Г.Гатилов “Ва­шинг­тон нөхцөл байд­лыг ойлгож байгаа гэж итгэж байна. Москва АНУ-тай хамтын ажил­лагаагаа хэзээ ч зог­соогоогүй” гэжээ.

Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.