Хуушуурын зөвшөөрөл 400-600 мянган төгрөг
2012 оны наадмаар нийт 400 ААН-д хуушуур зарах зөвшөөрөл олгож байсан байна. Тухайн үед хуушуурын зөвшөөрөл нэгдүгээр зэрэглэл буюу Төв цэнгэлдэхийн хаалга орчмын байрлалд 300 мянган төгрөг байсан гэх мэдээллийг архиваас авлаа./оллоо.мн мэдээллийн архив/ Тэгвэл хоёр жилийн өмнө хуушуур зарах зөвшөөрөл аваад түүнийгээ дамлаж зарж байна гэх мэдээлэл чих дэлсэх болсон билээ. Энэ үед нэгдүгээр зэрэглэл гэж ААН-үүдийн онцолж байгаа байршилд хуушуур зарах зөвшөөрлийг 500 мянган төгрөг хүргэн дамлан зарж байжээ.

Тэгвэл энэ жил наадмын хуушуур зарах зөвшөөрлийг долдугаар сарын 01-05-ны өдрүүдэд дүүргийн Үйлдвэр үйлчилгээний газраас ААН-үүдэд олгож эхэлсэн байгаа. Нийслэлийн Захирагчийн албанаас 900 орчим зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсний 70 хувьд нь хуушуурын зөвшөөрөл байна. Зөвшөөрлийн үнийн хувьд Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ эрхлэх бол 15.000 төгрөг, Төв цэнгэлдэх хүрээлэнд 20.000 төгрөг гэж мэдэгдсэн.  
Харин дамлан зарах асуудал энэ жил ч байсаар л байна. Улмаар байршилаасаа хамаарч 400-600 мянган төгрөгний үнэ ханштай байгаа юм. Хуушуурын зөвшөөрөл зарахаар зар тавьсан иргэдээс яагаад зарах болсон шалтгааныг тодруулахад “хамтарч хуушуур хийх хүн нь хийхээ больсон учраас материал авахад хөрөнгө дутсан... Хөдөө явж наадамлахаар болсон ...” гэх зэрэг ерөнхий шалтгаануудыг дурьдаж байлаа.

Гэвч энэхүү зөвшөөрлийг авахын тулд хичнээн иргэд өрсөлдөж, хичнээн нь хасагддаг бол. Ер нь зөвшөөрөл дамлаж, дундаас нь ашиг хүртэх сонирхол бүхий иргэд улам л нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс зөвшөөрөл олгож буй албан тушаалтнууд нь шаардлага шалгуураа оновчтой тавьж үйл ажиллагаа эрхлэх чин хүсэл сонирхолтой иргэдэд зөвшөөрөл олгодог болмоор байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дээгий 2019-07-05 08:19:46
    Хүй долоон худагт хуушуурын эрх худалдаж авна 2009 оных утас:86118087,86828087
    66.181.177.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Sanagchim 2019-07-04 04:19:08
    2019 oniih hushuuriin gerin zowshoorol hudaldaj awna utas 99269370
    66.181.161.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-07-11 08:53:21
    Huushuuriin une ondor baidag shaltgaan n ene yum bish uu. Tor zasag ingej ard tumniihee esreg uildel hiihee boliyoo.
    98.206.12.210
    Мэдэгдсэн Хариулах
  • yadarsan irgen 2014-07-10 15:50:23
    Darga nar ni uursduu huvaagaad avchihaad hudlaa helj zaruuldag yum bn le SHD deer zuvshuurul olgoh udriin urd udur ni ochison darga nar huraldaj bn margaash taraagdana gesen ugluu ni yavaad ochison chini duuschihsan geed olgoogui tegsen 60 shirhegiig z
    103.26.193.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Зар 2014-07-10 12:17:35
    Наадмын 2 билет Зарна 91220845
    182.160.42.131
    Мэдэгдсэн Хариулах
  • HHAH 2014-07-10 02:59:08
    ULS ORNII CHINE EDIIN ZASAG HETSUUDEED BAIHAD HUSHUURIIN HERUUL HIIJ BAIDAG.... NUGUU SURTEI ERCHIMJUULJ BAIGAA EDIIN ZASAG HAICHSAN BE? ODOO 100 HONOG CHINE DUUSLAA!!! NAAD TUSVIIN TATVAR TULUGCHDIIN MUNGIIG NAIR NAADAMD ZARAH AA BOLIOCHEE!!!
    202.80.5.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Батхүү 2014-07-10 02:08:35
    Зөвшөөрөл нэрээр их мөнгө аваад үйлчлүүлэгчид буюу наадамчид хуушуур нэртэй гурил идээд л хөөрхийдөө монголын төр хэзээ сэрэх вэ
    112.72.6.174
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-07-10 02:03:12
    ene shudraga orsoldoon ajilaa hiigeecheeeeeeee
    122.201.20.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-10 01:07:04
    INGEED L HUUSHUURIIN YNE USDUG BAIH N
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах