Манай улс ирэх онд зээлийн үйлчилгээнд 6.6 их наяд төгрөг төлнө, энэ нь төсвийн орлогоос давсан үзүүлэлт учраас ийм хэмжээний бонд гаргах, эсвэл зээл авах хэрэгтэй болсон хэмээн Сангийн сайд мэдэгдсэний дагуу эрх баригчид мөнгөний эрэлд гарсан.
Энэ дагуу Монгол Улсын эдийн засаг ямар түвшинд байгааг судалж, “Стэнд бай” хөтөлбөрт хамруулах шаардлагатай эсэхийг дүгнэх төлөөлөгчид манай улсад ажиллаж буй.
Эрх баригчдын зүгээс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байгаа. ОУВС-аас гаргасан мэдэгдэлд Монгол улс хэдий хэмжээний зээл хүсэж буй талаар дурдаагүй.Тэгвэл манай улс 1.5 тэрбум хүртэлх ам.долларыг дээрх сангаас авахаар ярилцаж байгааг мэдээлжээ.Манай улс төрчдийн дунд ОУВС-аас зээл авах нь буруу БНХАУ-аас хүү багатай зээл авах ёстой гэж үзэж буй хүмүүс ч бас байгаа юм.
ОУВС тавьдаг шаардлага, санхүүгийн сахилга батаа нэхнэ. Харин Хятадын зүгээс нөхцөл тавихгүй 3-4 тэрбум ам.долларын зээлийн тухай сураг ажиг сонсогдож байгаа.Японы Ерөнхий сайд манайханд олон улсын нийтлэг хөгжлийн зарчмаа баримтлаад ОУВС-тай хамтран хямралаас гарах нь зөв тухай зөвлөжээ.Харин Хятадын Ерөнхий сайд хямралыг давахад ах дүүгийн тусламж үзүүлнэ, элдэв хүнд нөхцөлтэй байгууллагуудтай хамтрахад шаардлага нь хэцүү байдаг тухай ярьж, хэлжээ.
Ямартай ч Монгол улсын өр асар их хэмжээнд хүрч, эдийн засаг элгээрээ мөлхсөн хэмээн сүүлийн хэдэн сарын турш тоть шиг давтаж буй эрх баригчид энэ удаад ямар шийдвэр гаргах нь олон нийтийн анхааралд ороод байна. Урд хөршөөс үү, ОУВС-аас зээл авах уу гэдэг хүндхэн сонголтыг тэд ойрын өдрүүдэд хийнэ. Чухам эдгээрийн аль нь зөв гарц гаргалгаа вэ гэдгийг шийдэх амаргүй ажил тэдэнд байна. Тэгвэл зарим эдийн засагчид БНХАУ-аас урт хугацаатай хүү багатай зээл авах нь тус улсын хэт хараат болох талтай хэмээн үзэж байна.
Тухайлбал МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун хэлэхдээ “Хятадаас зээл авах асуудлыг бүх боломжоо шавхсаны дараа хамгийн сүүлийн хувилбарт тооцож ашиглаж болно. Түүнээс биш яг одоогийн нөхцөлд бол зохисгүй хэлбэр гэж үзэж байна. Мэдээж манай улс урд хөршөөс зээлийг томоохон төсөл хөтөлбөрүүдэд ашиглах зориулалтаар авч таарна. Хятадын зээлийн нөхцөлд анхаарууштай маш олон заалт тусах нь тодорхой. Хятадад одоо байхгүй юм гэж үгүй. Тэгэхээр “Танай улс манайхаас зээл авч байгаа юм чинь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллах хүч, бараа бүтээгдэхүүн, техник технологио бүгдийг нь манайхаас ав” гэж шууд тулгах асуудал яригдана. Энэ тохиолдолд бид урдаас авсан зээлээрээ эргүүлээд тус улсаас худалдан авалтаа хийх замаар явахаас өөр гарцгүй болно” гэлээ.
Мөн гадны сайтуудад БНХАУ-аас зээл авах нь манай улсад геополитикийн хувьд хор хөнөөлтэй гэдгийг мэдээлж байна. Тэд Монголын улс төрчид Хятадын зээл ямар их тулган шаардалт дагуулдгийг бусад орнуудын жишээнээс хараагүй бололтой. Тэдний зээлийн нөхцөл нь ил тод биш, далдуураа Монголын эдийн засаг, геополитикийн ирээдүйд хор хөнөөлтэй арга зам юм гэж бичжээ.

Б.Сансар
olloo.mn