Б.Биндэръяа “Little Princess of the Globe” тэмцээнд түрүүлжээ

Олон улсын хүүхдийн "Little Princess of the Globe" тэмцээн Турк улсын Бодрум хотод боллоо. Тус тэмцээнд Монгол улсаас дөрвөн насны ангилалд нийт таван үндэсний ялагч оролцсон байна.

Ингээд оролцогчдоос Дархан-Уул аймгийн 19 дүгээр сургуулийн 6а ангийн сурагч Б.Биндэръяа 9-12 насны ангилалд түрүүлж “Little Princess Univers” титмийн эзэн болсоноос гадна “Miss Simpathy WLBF” буюу Өгөөмөр гүнж өргөмжлөлийг тус тус хүртжээ.

Харин 5-7 насны ангилалд оролцсон ОИЦ сургуулийн нэгдүгээр ангийн сурагч А.Эгшиглэн уран нугаралтын гайхамшигаар авьяас төрөлд түрүүлж  “Miss Talent” өргөмжлөлийг хүртсэний зэрэгцээ “Mini top model”-ын шагналыг ч мөн хүртсэн байна.

Эдгээр охид маань эх орондоо "Little Princess of the Globe" тэмцээний үндсэн долоон том шагналын гурвыг нь авчирчээ. 

 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.