М.Энхсайхан: Мөнгөний бодлого, төсвийн бодлого уягдахгүйгээр хямралаас гарах аргагүй
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлэлцүүлэгтэй холбогдуулан саналыг нь сонслоо.

Тэрбээр Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой хэрхэн уялдуулах талаар “Эдийн засгийн байдал хүнд байгаа гэдгийг хүн бүр л мэдэж байгаа. Хялбаршуулж төсөөлүүлэхийн тулд хэвтэрт байгаа өвчтөнтэй зүйрлэсэн. Өнөөдрийн байдлаар эдийн засагт огцом эмчилгээ хийх юм бол мажийж мэдэхээр байдалтай байна. Хэвтэрт байгаа хүнтэй адилтгаж болохоор эдийн засгийн байдал их эмзэг байна. Эдийн засгийн эмчилгээг хийхийн тулд мөнгө төсвийн бодлогоо болгоомжтойгоор аажим, аажмаар хоёр гурван жилийн дамжуулж эмчлэх тухай танилцуулж байна. Буруу юм байхгүй. Гэхдээ эдийн засаг хэр удаан хэвтэрт байх вэ, гэдэг асуудал байна. Мөнгөний бодлого, төсвийн бодлого уягдахгүйгээр хямралаас гарах аргагүй. Жишээлбэл, төсвөө асар их алдагдалтай батлах юм бол мөнгөний бодлого түүн дээр ажиллаж чадахгүй. Энэ хоёр өөр хоорондоо уялдаа холбоотой байх ёстой. Танилцуулга мэргэжлийн сайн төвшинд хийгдсэн байна. Миний хувьд эдийн засагт эмчилгээ хийх аргын тухай л ярьсан. Аажуухан эсвэл түргэн байж болно. Гэхдээ энэ хоёрынхоо дунд тэнцвэрээ олоорой л гэж зөвлөмөөр байна. Хэтэрхий их удаан эмчилгээг тэсч хүлээх цаг хугацаа байгаа эсэх дээр анхаарах хэрэгтэй” гэлээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-26 03:23:15
    Энхсайханы нас явах тусам урд зүгийн царай нь тодрох юм. Мөн байнга л Монголын ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулах юм
  • Enhsaihan gamin!!!! 2016-10-25 15:00:15
    ene Mongoliin nyyr zaraid chinii oryylsan muu heneel ikhe bii!!!cham metiin luibarchid ylas orniig mini gytaan doromjilj ard irgediig ni modiig ni bariulaj gada...
  • Tumuruu 2016-10-25 14:19:38
    Ene huniig Turd heregtei zairan gej boddog.
  • MGL 2016-10-25 14:10:57
    ene hvn erunhii said baihdaa Tagnuuliin erunhii gazriig yagaad tatan buulgasan yum boloo? sonirholtoi...