Б.Сайтиевийн нэрэмжит тэмцээнд манай 10 бөх хүч үзнэ

ОХУ-ын Гавьяат тамирчин, олимпийн 3, дэлхийн болон европийн 6 удаагийн аварга, алдарт бөх Б.Сайтиевийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон улсын тэмцээн Красноярск хотноо энэ сарын 29-30-ны өдрүүдэд болно.

Тус тэмцээнд манай улсаас

46 кг - Пүрвээгийн Дашцэрэн, Эрдэнэбатын Төгсжаргал, Нармандахын Наранхүү,
54 кг - Дүгэрхоролын Жамсранжав,
58 кг -  Баярцогтын Мөнхзориг,
63 кг - Ганхуягийн Төртогтох,
69 кг - Төмөрхуягийн Тэргэл,
76 кг -  Дагвадоржийн Оргилох,
85 кг - Баярсайханы Билгүүн,
100 кг - Ганбаатарын Пүрэвдорж нарын 10 тамирчин өрсөлдөх юм.

Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг 50 мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхчүүдийг мянга, гуравдугаар байр эзэлсэн бөхчүүдийг 15 мянга, түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг 10 мянган рублиэр урамшуулах аж.

Энэ тэмцээнээс өмнө нь Б.Болор-Оч, Б.Нямгариг, Б.Номин, З.Занабазар нар алтан медаль хүртэж байсан билээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.