Л.Наранбаатар: Оросууд Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийг зарсан
Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Сүүлийн үед Эрдэнэтийн 49%-ийг Монгол компани худалдан авсантай холбоотой асуудал олны анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна.
 
-Хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн хэлцэл гэж ойлгож байгаа.  Болгоомжтой хандах нь зөв болов уу. Эрдэнэтийн улстөржилтөөс болж хоёр улсын харилцаанд сэв суувал яах вэ?  Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байхад манай нөлөө бүхий улстөрчид Хятад, Японы компаниудыг хууль зөрчсөн гэрээ хийх гэж байна гэж хангалттай гүтгэж, доромжилж байсан. Хоосон хардлага, хийрхсэн улстөржилт нь олон улсын харилцаанд сэв суулгах шалтаг болж болзошгүй. Эрдэнэт бол хоёр улсын харилцааны гол түлхүүр нь байсан учраас эмзэг сэдэв. Монголиан Коппер Корпорацид Эрдэнэтийн 49%-ийг шилжүүлсэн процесс хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгаад дүгнэлтээ гаргах биз. Улстөрчид шалгаад, улстөрчид нөлөөллөө шургуулаад ирэхээр л хууль бус ажиллагаа явагддаг, томоохон төслүүд гацдаг шүү дээ. Надад үнэндээ Эрдэнэтийн хувь эзэмшлийн цөөнхийн төлөөллийн эрх мэдэл хэнд байх нь төдийлөн сонирхолтой биш. Энэ эрх мэдэл хэнд ч шилжсэн бай Эрдэнэтийн үр өгөөж нь Монголын талдаа илүү байгаасай гэдэг асуудал л сонин байна. Оюу толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз өөрийнхөө компанийн дийлэнх хувьцааг Рио Тинто-д зарж, төслийн удирдлагыг Рио Тинтод бүрэн шилжихэд хэн ч юу ч яриагүй. Эрдэнэт бол олон улсад байдаг л арилжааны хэлцэлийн жишээ. Тэгээд ч Монголын засгийн газрын хувь эзэмшилд ямар ч өөрчлөлт ороогүй, Оросуудаас Монголчууд 49%-ийг нь худалдаж авсан хэлцэл. Харин хувьцааг хямд үнээр худалдаж авсан бол жинхэнэ  хулгай болох байсан байх.

-Эрдэнэтийн 49 хувийг тэгэхээр Оросууд маш өндөр үнээр Монголын засгийн газарт шахахыг оролдсон гэсэн үг үү?

-Оюу толгойтой харьцуулаад үзье. Оюу толгойн ордын 34%-ийг Монголын засгийн газар 2010 оны гуравдугаар сард 750 сая ам доллароор зээлээр худалдаж авч байсан. Тус ордын геологийн нөөц нь  Эрдэнэтээс 14,4 дахин их  буюу зэсийн 0,99% эквивалент  агуулгатай, 65 сая тонн зэстэй.  Эндээс тооцоо хийхэд Монголын засгийн газар тухайн үед 34 хувиа худалдаж авсан үнэ нь 1 тонн зэсэнд ноогдох дүнгээр 34 ам доллар болж байж. Тухайн үед зэсийн үнэ тонн нь 6780 ам доллар байсантай харьцуулбал зах зээлийн үнээс нь ердөө 0,5 хувиар тооцож, хэлцэл хийгдсэн гэсэн үг. Харин Эрдэнэтийн хувьд геологийн нөөцийн үлдэгдэл нь 0,4% агуулгатай 4,5 сая тонн зэстэй. 49%-ийг нь худалдан авсан үнэ нь хэвлэлийн мэдээлэлд гарч байгаагаар 350 орчим сая ам доллар байх шиг байна. Тэгэхээр 1 тонн зэсэнд ноогдох хэлцлийн үнэ нь 159 ам доллар болж байна. Хэлцэл хийгдэх үед зэсийн үнэ 4200 ам доллар байсан бөгөөд үнийхээ 3,8 хувиар арилжаа хийгджээ. Харьцуулбал Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийн хэлцэл хийгдсэн гэсэн үг. Оросууд ийм л өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг Монголын засгийн газарт шахахыг санаархаж байж. Тийм ч учраас худалдан авахаас татгалзсан болов уу. Тэглээ ч өчнөөн өр зээлэндээ баригдсан засгийн газар хаанаас мөнгө олж, хувьцаа худалдан авч чадах билээ дээ. Оюутолгойн 34%-ийг зээлээр авсан өр нь өсөөд одоо 1,1 тэрбум ам доллар болчихсон. Улсын нийт өр 22,5 тэрбум ам доллар давчихсан, төсвийн зарлага болон Чингис, Самурай бондын өрийг дахиад зээл авч дарна гээд сая хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга олон нийтэд мэдэгдлээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн оронд хэн ч байсан 49%-ийг өндөр үнээр авахаас татгалзаж, ард түмнийхээ нуруунд өр үүрүүлэхээс зайлсхийх л байсан болов уу. Гарц байхгүй учраас.  

-Хэрвээ тухайн үед Ч.Сайханбилэг ийм өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг авах шийдвэр гаргасан бол Оросуудын шахааг ЗГ-т хийж, улсад хохирол учруулсан хэрэгт өнөөдөр буруутгагдаад бас л бөөн улс төр болох байсан байхдаа. Та 49%-ийг авснаар ард түмэнд өр үүрүүлнэ гэж хэллээ. Улстөрчид болохоор ашгийг нь аваад явчихлаа, хулгайлчихлаа л гэж яриад байгаа шүү дээ.

-Монголиан коппер корпорацийн ТУЗ-ийн дарга нь 49%-ийг худалдаж авсан мөнгөө зээлээр санхүүжүүлсэн гэж телевизээр ярьж байсан. Хэдэн хувийн хүүтэйг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэдний хувьд энэ нь өр. Эсрэгээрээ засгийн газар авсан бол энэ бидний өр болно. Өрөө эхэлж төлчихөөд ноогдол ашиг хүртэх тухай ярина. Засаг мөнгөтэй байсан бол хамаагүй л дээ. Гэтэл тэр мөнгө нь алга байна. Олон улсын шинжээчид зэсийн нийлүүлэлт 2019 хүртэл илүүдэлтэй, үнэ өсөхгүй гэж таамаглаж байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн 1тн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг нь 4820 ам доллар байна. Гэтэл зарах үнэ Лондогийн металлын бирж дээр 4600 уруу ороод ирлээ. Өртөгөөсөө доогуур үнэтэй байхад ашигтай бизнес хийхэд хэцүү. 2015 онд тус үйлдвэр 100 төгрөгний орлого олохын тулд хэмнээд хэмнээд 91 төгрөгийн зардалтай ажилласан тайлан гарсан байна билээ. Хүнд үед мэргэжлийн уурхайчин хүн сүүлийн 4 жил энэ үйлдвэрийг удирдсан. 2012 онд 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь бүр 6600 ам доллар байсныг ингэж буулгаж чадсан нь том амжилт. Цаашид өртгийг үүнээс илүү бууруулах нь бараг боломжгүй зүйл. Учир нь Эрдэнэтийн нөөц дундарч, уурхайн гүн нэмэгдэж байгаа. Бас хүдрийн агуулга нь байгалийн тогтоцоороо жил ирэх бүр буурна. 1 тонн хүдэрт 0,53% байсан зэсийн агуулга 0,4% хүртлээ буурна. Одоо авч байгаа баяжмалынхаа  хэмжээг тогтвортой барихын тулд хүдэр олорлолтоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Байгалийнхаа хуулиар жил ирэх бүр олборлолт, тээвэрлэлт, баяжмал боловсруулалтын зардал нь байнга өсөх болно. Түүнээс гадна уурхай хаагдах үед гарах байгаль орчин, нийгмийн асуудалд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд ихээхэн санхүүжилт шаардагдана. Олон улсын шинжээчид зэсийн үнэ мөддөө өсөхгүй гэж таамаглаж байгаа.  49%-ийг худалдаж авсан Монголиан коппер корпораци хөрөнгө оруулалтай нөхөж чадахгүй дампуурвал тэдний л хохь болно. Эрсдэлтэй. Эрдэнэт 100% Монголын засгийн газарт ирлээ гэхэд энэ эрсдэл ард түмний нуруун дээр л ирнэ. Оросууд уул уурхайн салбарт туршлагатай улсын хувьд энэ бүх эрсдлийг тооцоолж, 49%-иа зарах сонирхол төрсөн байх. Үнэндээ бол Оросууд уурхайг хаах, нөхөн сэргээх болон уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн  хөрөнгө шаардагдаж байгаа, дээр нь Жастын Батхүүгийн зэрэг өчнөөн сая ам долларын зээлийг төлөлцөхөөс л зугтлаа шүү дээ. Алтных нь нөөц дуусаад ирэхээр лицензээ зараад зугтчихдаг хариуцлагагүй үзэгдэл Монголд их гардаг. Нэг тиймэрхүү л дүр зураг Оросууд дээр ажиглагдаад байгаа юм.

-Монголиан коппер корпорацийг 49%-ийг эзэмшиж буй атлаа 51%-ийн эрх мэдлийг булааж авсан гэж ярьж байна. Энэ нь засаглалын гажуудал уу?

-Оюу толгойн 34%-ийн төлөөл болж Эрдэнэс Монголоос ТУЗ-ийн дарга томилогдон ажиллаж байна. Цөөнхийн хяналт гэдэг утгаараа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний 4.7-р зүйлд хувь нийлүүлэгчдийн санал тэнцсэн тохиолдолд ТУЗ-ийн дарга нь шийдвэр гаргана гэж заасан байдаг юм билээ. Оюу толгойн веб сайтад нь энэ мэдээлэл байна. Эрдэнэт энэ загвараар компанийхаа дүрмийг шинэчилсэн юм байна гэж ойлгож байтал сая засгийн газрын хуралдаанаар өөрчилсөн байна. Төрийн төлөөллөө хэрэгжүүлнэ гэж ТУЗ-ийн 1 гишүүн нэмсэн гэсэн. Оросууд байхад ингэж чадаагүй 38 жил болчихоод Монголчууддаа ингэж ялгавартай хандаж байгаа нь хэр шударга юм болдоо. Эрдэнэтийн жишгээр Рио Тинто Монголын талаас ТУЗ-ийн дарга томилохгүй гэвэл бид юу гэж хэлэх үү ? 49%-ийг хэрхэн шилжүүлж авсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдож дүгнэлт гараагүй байхад гарсан засгийн газрын шийдвэр нь харин хууль зөрчсөн үйлдэл болчихоогүй байгаадаа. Ер нь тэгээд Монголд төрийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэхээрээ хуулийг яаж завхруулж байгаа жишээ олон байна. Эрдэнэс тавантолгойг хар л даа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 210 ам доллароос давчихаад байхад үнээ нэмэх боломжгүй гээд 20 гаран ам доллароор хэчнээн ч сая тонн нүүрсийг үр ашиггүй түүхийгээр нь урсгав. Гэтэл  компани нь 250 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 760 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрт орчихсон, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурчихсан үзүүлэлттэй болчихсон байх жишээтэй.  Ашигт малтмалын тухай хууль, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нүүрсийг угааж баяжуулж зарах заалт байтал төрийн компани нь ингээд эсрэгээр нь ажиллаад л байж байна. Бас нэг жишээ, Бид Тавантолгой-Гашуун сухайтайн төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр аль 6 жилийн өмнө бариад тодорхой хугацааны дараа төрдөө 100% хүлээлгэж өгөх төслийг гацааж зогсоочихоод нэг км-ч төмөр зам барьж чадаагүй сууж байна. Гэтэл саяхнаас  энэ төмөр замын 49%-ийг нь Хятадуудад зарна гэх яриа сонсогдох боллоо.  Удахгүй төмөр зам дээрээ бөөн төрийн шахаа хийгээд өрөө дарж чадахгүй төмөр замаа нэг мөсөн тавьж туух биз. Юу ч гэхэвдээ. Энэ мэт төрийн компаниудын завхарсан асуудлууд зөндөө байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшилтэй холбоотой хэт улстөржилт, хэрүүл тэмцэл, элдэв хий хардлагууд нь хөгжлийг хойш нь чангаасан уу гэхээс урагш нь лав татаж чадсангүй. Он гараад Чингис бондын өрийг дарах эхний 580 сая ам долларын зээлийн төлөлттэй нүүр тулах гэж байна. Асуудалд бодитоор хандаж хэрэлдэж, хэлэлцэж суухын оронд шийдлээ гаргаад урагш алхаасай билээ.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • suren 2016-11-06 00:25:12
    Эрдэнэт бол ашиг үр өгөөжөө өгөөд одоо ямар ч ашиггүй болсон үйлдвэр шүү дээ. Оросууд зугтаасан нь үнэн шүү дээ.
  • тт 2016-10-26 03:25:28
    ххб нь одоо энэ оросоос авсан 49 хувиа одоо зарчихвал л болоо юм бишүү ингэж хэл амны бай болж байхаар хятад нь авна уу канад нь авна уу монгол нь авна уу нямк...
  • арай л бишээ 2016-10-25 17:18:51
    Захиалгат ярилцлага болжээ, ард биднийгээ их л доош нь хийх юм
  • yyuuu 2016-10-25 13:11:17
    oorvvgee oimcoo snidsenii gai laaz osniglob
  • Иргэн 2016-10-25 09:31:57
    Бууны нохой худлаа шаагаад байгаарай. тэгж байж дээлээ нөмөрвөө.
  • Дэмжигч 2016-10-25 09:14:02
    Баяр хүргэе. Төрийн чадамжгүй болсон байдлыг ил тод хэлж байгаад. Энэ хүүтэй ширээний ард суугаад мэргэжлийн дагуу мэтгэлцэх төрийн албан хаагч байна уу. Залууч...
  • Иргэн 2016-10-25 08:35:41
    Эрдэс баялгийн эдийн засагч гэж хаанаас гааад ирэв
  • Иргэн 2016-10-25 08:02:14
    Энэ хүн эдийн засагч биш. Компанийн үнэ цэнэ гэж бна. Ирээдүйд авах ноогдол ашгийн өнөөгийн үнэ цэнэ гэж бна. ХХБ ашигтай учраас авсан. ЗГ авах ёстой бсан.
  • эз-ч биш нэгэн 2016-10-25 07:17:02
    Зөвхөн зэсийн нөөцийг нь харьцуулж тооцоо ярьж болохгүй! Нөөц-с гадна, барилга байгууламж, дэд бүтэц, зах зээл гм маш олон зүйлээс хамаарч тооцох ёстой байх
  • Oogii 2016-10-25 07:01:38
    Ene zahialgatai bh enenii ugeer bol eh ornii baylgiin bugdiig ni heden oligarhiud hubaaj abaad ideh ni zow bolj taarch bn tatwar tolohgui e naaduul chini
  • Зочин 2016-10-25 05:27:57
    Эдийн засагч гуай минь санхүүгийн талаар Цагаан толгойн ч мэдлэггүй юм байна шүү дээ. Яана аа, сайхан бурах юм даа...
  • их л санаа зовж дээ. юунд нь вэ ? гэдэг  2016-10-25 05:09:25
    их л санаа зовж дээ. юунд нь вэ ? гэдэг л байна
  • иргэн 2016-10-25 03:26:47
    юун долигнуур зантай хүн бэ. Эдийн засгийн А гүй нөхөр байна. Эрдэнэтийн 1 сарын оролго л 400 сая доллар шүү дээ. Нөгөө талаар Сайханбилэг мэтийн авилгалч нар о...
  • aa 2016-10-25 03:16:51
    Эрдэнэт бол ашиг үр өгөөжөө, дарга нарын шахаанд өгөөд одоо ямар ч ашиггүй болсон үйлдвэр шүү дээ. Оросууд зугтаасан нь үнэн шүү дээ.
  • зочин 2016-10-25 03:11:50
    Энэ ч ёстой нэг оймс байхаа даа
  • Зочин 2016-10-25 03:09:52
    Жинхэнэ улс төржсөн яриа байна. Мэддэг жаахан юмаа л тоть шиг ярьдаг. Тэр нь бодит зүйлтэйгээ ямар ч авцалдаа байхгүй. Ямар юмны шинжээч байх вэ дээ.
  • ЗОЧИН 2016-10-25 03:09:51
    ЭРДЭНЭТ ЧИНЬ МОНГОЛЫН ТАЛД АШИГТАЙ ДЭД БҮТЭЦ САЙТАЙ БҮХ ЮМ БЭЛЭН ӨГӨӨЖӨӨ МОНГОЛД ӨГЧ БАЙГАА ГАЗАР. ГЭТЭЛ ОЮУ ТОЛГОЙ БОЛ МОНГОЛД АШИГГҮЙ БАЙНА
  • Зочин 2016-10-25 02:59:03
    Энэ хүү чинь өнөө оймс шиддэг мөн үү, оймс Энхбаяр, оймс Баасанхүү, оймс Наранбаатар гээд оймснууд олон байна шүү, хөл нүцгэн гэснээс дээр юмуудаа
  • олон юмыг тооцох харах хэрэгтэй 2016-10-25 02:57:28
    Оюу толгойг бодвол Эрдэнэт дэд бүтцийн бүх юм нь бэлэн газар шүү дээ тархи угаахаа боль наранбаатар шинжээч ээ
  • зочин 2016-10-25 02:56:20
    мэдэхгүй юмдаа эрдэс баялагын хүн энэ талаар бөөрөнхий бүү юм яриад байх нь хир дөв юм болдоо
  • Зочин 2016-10-25 02:53:29
    Тэнэг юмуу хоёр дахиж бичээд