“МААМУУ НААШ ИР” дууг өнөөдөр бүх нийтээрээ дуулна
Монгол хүүхэд бүрийн хамгийн анх дуулж сурдаг “Маамуу нааш ир” дуу өнөөдөр 60 нас хүрч байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу одоогоос 60 жилийн өмнө буюу 1956 онд зохиогдсон байдаг.

Ойн хүрээнд өнөөдөр 11 цагт энэ дууг улс даяар нэгэн зэрэг дуулах юм. Мөн 12 цагт “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөж, 14 цагт 60 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Монголын хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • аааа 2016-10-25 05:39:24
    дуулчисан уу? хоцорчихлоо.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах