АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2015 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нийтэд ил болгоод байгаа. Тэгвэл бид энэ удаад хамгийн олон компанид хувь эзэмшдэг гишүүдийг танилцуулж байна. Хувь эзэмшдэг компанийнхаа тоогоор УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат тэргүүлжээ. Тэрбээр 26 компанийн хувь эзэмшдэг юм байна.
Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нар тус бүр 25, УИХ-ын гишүүн Б.Наранхүү 24, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 18, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 15 компанид хувь эзэмшдгээрээ жагсаалтыг тэргүүлцгээж байна.
Харин УИХ-ын дарга М.Энхболд долоо, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөрвөн компанид хувь эзэмшдэг гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Б.Сансар
olloo.mn