“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хөрөнгө хаачсан бэ
 “Шинэчлэл”-ийн Засгийн газрын үед Их эзэн Чингисийн нэрийг барьж 1,5 тэрбум ам.долларын зээл авч, өмнөх Засгийн газраас гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн 3 их наяд төгрөг, Засгийн газрын үнэт цаас арилжаалан 1,4 их наяд төгрөг гээд урьд хожид байгаагүй их хөрөнгийг бүтээн байгуулалт, үнэ тогтворжуулах нэрийдлээр гаргасан.

 Ингээд 2012 онд Засгийн газар, Монголбанктай хамтарсан “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэж, үнэ тогтворжуулах зориулалтаар 3 их наяд төгрөг зарцуулахаар болж байв.

Тодруулбал,

1.       Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулахад 167 тэрбум,

2.       Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад 303 тэрбум,

3.       Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахад 248 тэрбум

4.       Барилгын гол нэр төрлийн материалын үнийг тогтворжуулахад 1608 тэрбум

5.       Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болсон.

Уг хөтөлбөр нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамтыг багасгах зорилготой хэрэгжиж эхэлсэн.

Тухайн үед Монголбанкны зорьж буй нэг оронтой тоонд инфляцийг барих боломж бүрдэнэ гэж үзсэн хэрэг л дээ. Нэг үгээр инфляцийн түвшинг алхам алхмаар бууруулснаар зээлийн хүүг багасгахад томоохон түлхэц болох тооцоог хийсэн. Гэвч энэ хөтөлбөр үүргээ гүйцэтгэж чадаагүй. Учир нь инфляцийг хоёр дахин бууруулах хөтөлбөр эдийн засгийн хүндрэлээс үүдэн мухардалд орсон.

Харин тоо баримт, үр дүнгээр тааруухан “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хөрөнгийг энэ парламентийн гишүүд сураглах болов.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Занданшатар саяхны нэгэн ярилцлагадаа “Монголбанкнаас хэрэг­жүүл­сэн үнэ тогт­воржуулах хөтөлбөрийн мөнгө хаачив. Үүнд шүүх, хууль хяналтын байгууллага, тагнуул, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, цэрэг, цагдаа хамтарч өр барагдуулахаар ажилласан туршлага байдаг. Өр барагдуулж эхэлбэл орлого орно. Тэр мөнгийг хэн хэн авсан бэ. Зээлээр юм уу, яаж авав. Тэднээр төлүүлж байж төсвийн алдагдлыг нөхөх, цалин, тэтгэвр, нийгмийн ачааллыг бууруулахгүйгээр асууд­лыг шийдэх боломжтой гэсэн санал дэвшүүлж байгаа” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийн ард   их  хэмжээний орлого нуугдаад байна. Нуугдаж байгаа мөнгөнд орлогын боломж байна. Жишээ нь, “Таван толгой” байна. "Чалко"-ийн  өр төлж байна гээд өдөр шөнөгүй нүүрс зөөж байгаа ч өр нь багасаагүй байдаг. “Оюутолгой”  төсвийн орлогын 6 хувьтай тэнцэх ачаалал үүрч байна. Хөгжлийн банк 1.3 их наядаар идсэн уусан зөрчил байна. Үүний цаана орлого байна. Нийгмийн даатгалын сан байна. С.Эрдэнэ сайд мэдэх байх арилжааны банкуудад хадгалуулж байсан чөлөөт үлдэгдлийг хүү 11,8 байсан нь яагаад сонгуулийн өмнө 9 хувь болсон бэ?  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн 4 их наяд хаана байна вэ” гэлээ.

Ийнхүү МАН-ын үнэмлэхүй олонх парламент ирэх оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед өмнөх Засгийн газрын мөнгө хэвлэж хэрэгжүүлсэн гэх “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хөрөнгө хэрхэн зарцуулагдсан талаарх мэдээллийг нэхэж байна. Магадгүй Г.Занданшатар гишүүний хэлсэнчлэн өр барагдуулж, улсын төсөв орлого оруулах нь илүү оновчтой санаачлага байж болох.  
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Азийн аялал 2016-10-26 10:03:42
    итгэлт хамба улан удэ хотын аялал 2016 оны 10 дугаар сарын 28-нд гарна. Байр хоол унаа нийт 100.000 болж хямдарлаа. 99173707, 85657070 Азийн аялал ХХК
    103.229.123.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-25 03:17:28
    Орой ТВ9-ийн хэлгүй хүү өөрийнхөөрөө тайлбарлаад зүтгэчинхнэ дээ, хахаж үхэх гэж байгаа амьтан шиг, Батбилэг гэж цул хар энерги алга болжээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • өб 2016-10-25 01:18:30
    олоод хурдан хөрөнгөө олж аваад үнээ тогтворжуулахаар ажилла.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-25 01:00:18
    Зи-ийн хэлсэн үг байгаа шүүдээ үнэ тогворжуулаагүй бол эдийн засгийн байдал одоогийнхоос хэдэн зуу дахин дор байх байсан гэж, яг үзмэрч шиг хэлсэн дээ, тэгэхээр...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-25 00:59:58
    зөв шүү. Юм хийсэн нэрээр талыг нь өөрсдийнхөө халаасанд хийсэн хүмүүс дээ. Сайханбилэг шоронд орох байтал гадаадад амраад зугаалаад ирсэн гэсэн. шалгаарай
    202.131.231.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Маш зөв, сайн шалга 2016-10-25 00:48:28
    Маш сайн үр дүнтэй шалгаж эргэн төлүүлэх ёстой. АН төрд гарах болгондоо Монгол улсыг цөм хувхайруулдаг луйварчид. Одоо гадаадад гэдсээ илээд хэвтэж байгаа
    183.81.171.134
    Мэдэгдсэн Хариулах