Хиймэл нуурын уснаас дээж аван шинжилгээнд хүргүүлжээ
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт жижиг тогтоол ус буюу нуурнаас эвгүй үнэр, амт амтагдах болсон талаар нутгийн иргэд мэдээлжээ.
 
Энэхүү жижиг нуураас нэг км орчмын зайд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинь Шинь" холимог металлын орд байрладаг аж.
 
Тус уурхайн хаягдлын далан сэтэрч нуур луу орсон байж болзошгүй гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар иргэний мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж уурхайн шингэн хаягдал ус руу ороогүйг тогтоожээ. Гэсэн хэдийг ч дээжийг шинжлүүлэхээр биологийн төв лабораторид хүргүүлсэн байна.
 
Хиймэл нуур тогтсон энэхүү орд нь хуучнаар Мардай хэмээн нэрлэгддэг байсан Оросууд уран олборлодог байсан ажээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1 км байтугай 100 км хол ч гэсэн нөлөөл 2016-10-25 04:05:49
    Мэдээж урьдах ураны үлдэгдэл бохирдол ч байгаа мөн одоогийн хаягдал усны далан сэтрээгүй байсан ч доогуураа цаадуул чинь холбоцон л байгаа ш дээ. Сайн шинжлүүл....
    208.107.157.231
    Мэдэгдсэн Хариулах