Сагсан бөмбөгийн Залуучуудын УАШТ эхэллээ
Монголын Сагсан бөмбөгийн холбоо, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй Сагсан бөмбөгийн нэрт тамирчин, спортын мастер Д. Даваахүүгийн нэрэмжит Залуучуудын U19 насны 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд эхэллээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд өнөөдөр Спортын төв ордонд болсон ба Д. Даваахүүгийн гэргий МУ-ын Гавьяат эмч Г. Дэжээхүү, МСБХ-ны Ерөнхийлөгч МУГД Ц. Цэвэрбал, МУ-ын Гавьяат багш Д. Гоошоохүү, ахмад сагсан бөмбөгч Е.Сампилноров нар оролцлоо.

Тус тэмцээнд хөдөө орон нутгаас Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан, Хэнтий, Ховд, Төв аймгийн баг тамирчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж оролцож байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 22 баг, эмэгтэй 8 багийн 450 гаруй баг тамирчид 5 хоногийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулна.
Ирээдүйн шилдэг тоглогчид Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тодрон гардгаараа онцлог юм.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.