Б. Сарантуяа: Соёлын бодлогыг хариуцдаг газрууд нь хөнгөн хөгжмийн хамтлаг, дуучдаа анхаармаар байна
МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 29-нд хийхээр болжээ. Энэхүү тоглолттой  холбогдуулан “UBS” телевизийн захирал Л.Балхжав, “On Off” продакшны найруулагч МУУГЗ С.Ононбат, МУГЖ Б.Сарантуяа, СГЗ сэтгүүлч Б. Ганчимэг нар мэдээлэл хийлээ.

Эрхэм дуучны хувьд 16 настайдаа рок, поп урлагт хөл тавьж, “Мөнгөн харандаа” хамтлагаас дуучны замналаа эхлүүлсэн байдаг. Тиймээс амжилт ололт, дуу хуураар цалгисан 30 жилийн ойгоо үзэгч, сонсогч, уран бүтээлч нөхдийнхөө хүрээнд тэмдэглэхээр тов гаргаад байгаа нь энэ аж.

Монголд хамгийн анхны цомог гаргасан, эмэгтэйчүүдийн анхны шоу тоглолтыг хийсэн, Монголоос анх удаа Сингапурт хоолойны бичлэгт орж, CD-гээ бичүүлсэн гээд олныг бахдуулсан гайхшруулсан он цагууд зөвхөн түүнийх байсаар иржээ.

Өнгөрсөн  хугацаанд тэрбээр эх орноо таван удаа тойрон аялан тоглолт хийж, дэлхийн 10 гаруй орны 20 орчим хотод аялан тоглолт хийжээ. Мөн энэ хугацаанд 600 гаруй уран бүтээлийг туурвисан байна.

 Энэ удаагийн тоглолтод “Харанга”, “Хурд”, “Камертон”, “Никитон” зэрэг хамтлаг, дуучин оролцох аж. Тэд МУГЖ Б.Сарантуяагийн урлагт зүтгэсэн 30 жилийн ойд зориулан  уран бүтээлийг нь  дуулж, үзэгчдэд хүргэх юм байна.
Тайзан дээр удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг маш хэцүү. Миний хувьд хүмүүс надаас байнга шинийг хүсч хүлээж байдаг хүсэмжит дуучин байхыг хүссэн.

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа хэвлэлийн хурлынхаа үеэр “Өнөөдөр та бүхэнтэй уулзаж урлагийн салбарт 30 жилийг туулахдаа хэнтэй хамт байснаа ярих гэсэн юм. Миний бие урлагт зүтгэсний 10 жилийн ойгоо 1996 онд тэмдэглэж байсан. 20 жилийн ойгоор охиноо төрүүлээд нялх биетэй байсан учраас 20 жил болсныг ч мэдэлгүй өнгөрүүлсэн байсан. Эргээд харахад нэг мэдэхэд 30 жил өнгөрчихсөн байлаа. Сүүлийн 10 жил маш хүнд жилүүд байлаа. Яагаад гэхээр тайзан дээр удаан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг маш хэцүү. Миний хувьд хүмүүс надаас байнга шинийг хүсч хүлээж байдаг хүсэмжит дуучин байхыг хүссэн.  Эргээд харахад 30 жилд 21 цомог гаргасан байна. Дайнд гавьяа байгуулаад ирсэн цэрэг одон медалиудаа энгэртээ шажигнуулдаг бол би цомгуудаа шажигнуулж, өөрөөрөө бахархмаар байна. Дээрээ даргагүй хирнээ 30 жил өөрөө өөртөө дарга хийж, өөрийгөө цалинжуулж, өөртөө оффис олоод, бие дааж төлөвлөөд ажиллаж иржээ. Цомгоо гаргахын төлөө өр ширэнд ч орж байлаа, үнэтэй тансаг зүйлсээс ч татгалзаж л явсан. Үүний үр дүнд чанартай уран бүтээлийг ард түмэндээ хүргэж ирсэн" хэмээн ярилаа.


Хэвлэлийн хурлын үеэр “Та уран бүтээлийнхээ дараагийн 30 жилийг хэрхэн төсөөлж байна. Соёлын Төв Өргөөний дэд даргын албанд томилогдсон учраас уран бүтээлээсээ хөндийрөх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад “Саяхнаас төрийн алба хашиж эхэллээ. Монголд өнөөдөр рок, попынхонд зориулсан ордон, оффис ч алга. Бид айлын шоовдор хүүхэд шиг л явж ирсэн. Соёлын бодлогыг хариуцдаг газрууд нь хөнгөн хөгжмийн хамтлаг, дуучдаа анхаармаар байгаа юм. Урлагийн зах зээлийн бодлогыг төрөөс зохицуулах ёстой байтал ямар ч зохицуулалт байхгүй учраас замбараагүй болж эхэллээ. Манайд боловсон хүчин маш их дутагдаж байна. Ийм байдалд 30 жил дуулсан хүний хувьд эмзэглэж ирсэн. Тийм учраас  төрийн албанд ажиллах хүсэлтээ өөрөө илэрхийлсэн” гэлээ.


Түүний “30 жил” урлагт уран бүтээлийн тоглолт  энэ сарын 29-нд 17.00 цагт  Corporate Hotel Convention Concert Hall танхимд болно.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen  2016-10-25 03:08:30
    Rok popiihon yagaad turuus ordon nehne gej? uursduu uran buteelee hiigeed olson munguu turd bish uursudduu l zartsuuldag chuluut uran buteelchid bizde.
    202.179.23.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Soongo 2016-10-25 00:52:48
    Төрийн албанд ажиллахаа өөрөө илэрхийлсэн юм бол боловсролын тодорхой хэмжээний түвшин байдаг гэдгийг анзаарсан уу,
    122.201.21.58
    Мэдэгдсэн Хариулах
  • SARANTUYA SUDLAACH 2016-10-24 16:43:13
    SUNSUN ERTUNTS , ODOO BOLIO SARANTYA MIN . SNIN UE EKHELCHEED BN. ARD TUMNIIG SHULKHAA BOLIO, SUNSUN ERTUNTSUU !
    184.55.50.59
    Мэдэгдсэн Хариулах
  • МОНГОЛ ҮЗЭГЧ 2016-10-24 10:26:27
    Эд олон мянган төгрөгөөр билетээ зарж баяжиж байхад 8 наснаасаа урлагт насаа зориулсан дуурь, балет,ХБК-ийн багш нар сард 300 мянган төгрөгийн цалин авч бна....
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-10-24 09:18:59
    Нээрээ цэлцийсэн тэнэг Ганчимэг авгай юу хийж байнаа
    103.229.121.221
    Мэдэгдсэн Хариулах
  • стадионд тоглооч дээ. үнэхээр л баярлах  2016-10-24 08:52:11
    стадионд тоглооч дээ. үнэхээр л баярлах гээд байгаа юм бол.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-24 08:33:13
    Энэ одоо телевизээр хүмүүст амьдрал заасан амьтан байдаг юм, их л үлгэр жишээ эзэгтэй юм байхдаа, миний мэдэхээс 2 хүнээс салсан л баймаар юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-10-24 08:04:13
    Ганчимэг шантаажчин хар авгай илүүц байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах