Арсенал, Ливерпүүл хүснэгтийг тэргүүлж  байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Английн премьер лигийн есдүгээр тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдав. Энэ тойргийн дараа  Арсенал, Ливерпүүл багууд адил 20 оноотой хүснэгтийн нэг, хоёрдугаарт бичигдэж байна. “Арсенал” клуб талбайдаа “Мидлсбро” клубыг хүлээж авч, 0:0-ээр тэнцлээ. 

Хүснэгтийг дөрөвдүгээр байрт бичигдэж байсан “Ливерпүүл” энэ тойрогт талбайдаа “Вест Бромович”-ийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 20 оноотой болж, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. “Арсенал” +10 бөмбөгтэй бол “Ливерпүүл” +9-тэй байгаа юм.

Харин энэ тойрогт Премьер лигийн  том багууд болох алдарт Манчестер Юнайтед Челси багууд таарч тоглосон бөгөөд Улаан чөтгөрүүд 0:4-өөр бут ниргүүлж, энэ улирлын томоохон хожигдлоо амслаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • b.b 2016-10-24 02:57:55
    Zuv medee oruulaachee www.premierleague.com orj uzej baigaad bichij boldoggui l yum bhda. 1.MCI 2.ARS 3.LIV
    221.239.88.98
    Мэдэгдсэн Хариулах