Ирэх оны ээдрээтэй төсөв
УИХ-ын намрын чуулган МАН, АН бүлгийн гишүүдийн хүсэлтээр түр завсарлаад өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн үргэлжлүүлэн хуралдлаа. Хуралдаанаар 2017 оны улсын төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна. Гишүүд хууль санаачлах, батлах эрх мэдэлтэйгээс гадна улсын төсвийн баталдаг эрх мэдэлтэй. Эдийн засаг сэхээнд орчихсон энэ үед тэд энэ эрхээ эдлэх эсэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Учир нь МАН-ынхны үнэмлэхүй олонх болсон ялалтын дараах шалгалтуудын нэг бол ирэх оны төсвийг хэрхэн батлах, цаашлаад хямралаас гарах төлөвлөгөө хэрэгжүүлж чадах эсэх нь нийгмийн анхаарлыг татаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан зэрэгцэхтэй эхлэх сөрөг хүчний гишүүн Л. Болд “Өнөөдөр ирэх оны төсөв, мөнгөний асуудал хэлэлцэж байхад асуудал тодорхойгүй байна. Ойлгомжгүй зүйл их байна. Төсөв, мөнгөний бодлого энэ хэвээр хэлэлцвэл тодорхой шийдэлд хүрэхгүй” хэмээн тодотгов.

Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийн ард   их  хэмжээний мөнгө нуугдаад байна. Нуугдаж байгаа мөнгөнд орлогын боломж байна. Жишээ нь, “Таван толгой” байна. "Чалко"-ийн  өр төлж байна гээд өдөр шөнөгүй нүүрс зөөж байгаа ч өр нь багасаагүй байдаг. “Оюутолгой”  төсвийн орлогын 6 хувьтай тэнцэх ачаалал үүрч байна. Хөгжлийн банк 1.3 их наядаар идсэн уусан зөрчил байна. Үүний цаана орлого байна. Нийгмийн даатгалын сан байна. С.Эрдэнэ сайд мэдэх байх арилжааны банкуудад хадгалуулж байсан чөлөөт үлдэгдлийг хүү 11,8 байсан нь яагаад сонгуулийн өмнө 9 хувь болсон бэ?  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн 4 их наяд хаана байна вэ” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Бид ирэх оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр батлах гэж байна. 60 хоногийн дараа 580 сая ам.доллар төлнө. Дээрээс нь арилжааны банкуудын 5 их наяд төгрөгийн бондыг төлөхөөр цаг хугацаа тулжээ. Эх үүсвэрээ яаж олох вэ” гэлээ. Үнэхээр ч байдал ийм.

Гэсэн ч ирэх оны төсвийг хуулийн дагуу ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх учиртай юм.  Бодит байдлын талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын нийт өр 2016 оны есдүгээр сарын байдлаар 23,4 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Ирэх оноос эхлэн бид авсан зээлээ төлөх ёстой. Энэ тухайд тодруулбал 2016 онд  6,6 их наяд, 2018 онд 8,4 их наяд, 2019 онд 6,6 их наядыг тус бүр төлөх тооцоо гарч байгааг дуулгав.

Ийм хүнд үед “Эрүүл мэндийг дэмжих сан”, “Спортыг дэмжих сан”, “Соёл урлагийг дэмжих сан” байгуулж гурван тэрбумын зарлага нэмэх бололтой. Ингэж хууль баталж, төсвийн зарлагыг нэмэх шаардлага байна уу гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тодруулахад Сангийн сайд төсөв хүнд байгаа ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан олон амлалтуудыг эхнээс нь хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан гэлээ. Ийнхүү ойлгомж муутай, өрийн дарамттай, өөдрөг төсөөлөлгүй ирэх оны төсвийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болж байна.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-24 02:56:49
    Монгол банкны Баяртсайхан, УИХ-ын гишүүн Нямдорж, Сангийн сайд Чойжилсүрэн нарын харилцан яриаг сонсохоор яг ӨвөрМонголчууд хуралдаад байгаа юм шиг