МАН-д бүтэн итгэлээ, одоо бүрэн хөгжүүлэхийг нь харцгаая

Орон нутгийн сонгууль энэ сарын 19-нд боллоо. Сум, дүүргийн төлөөлөгчдийг сонгох сонгууль. Ухаандаа ард түмэн бидэнтэй хамгийн ойр ажиллах анхны шатны нэгжийг сонгох сонгууль юм. Хорооны Засаг даргаас авахуулаад дүүрэг, сумын удирдлагууд энэ сонгуулийн дараа тодорч, ажлаа эхлэх учиртай. Хэдийгээр түүхэнд байгаагүй муу ирцтэй сонгууль болж, нийслэлд цөөнгүй хэсэгт дахин санал хураалт явагдаж байгааг эс тооцвол МАН ялалт байгуулчихлаа. Монгол Улсын 360 гаруй сумын 200 гаруйд нь МАН ялсан гэсэн урьдчилсан мэдээ гарсан. Нийслэлийн есөн дүүргийн дийлэнхэд нь ч МАН ялалт байгууллаа. Энэ сонгуулийн өмнө МАН-ын гол баримталсан суртал ухуулга нь “Манай намд бүтэн итгэчих. Тэгвэл бид Монгол Улсыг бүрэн хөгжүүлж, та нарыгаа сайн сайхан амьдруулна” гэх өнцөг байсан.

Тэгвэл Монголын ард түмэн МАН-д бүтэн итгэл хүлээлгэлээ. Одоо ирэх дөрвөн жилд бүрэн хөгжүүлж чадах эсэхийг нь харах л үлдэж байна. Ер нь хаана хаанаа МАН-ыг сонгож, ирэх дөрвөн жилд зүтгүүлэх нь зөв байсан. Тэртэй тэргүй УИХ, нийслэл, 21 аймагт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан. Завханыг эс тооцвол. Сая болсон орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймагт АН нэг хүнээр давж гарч, олонхи болох шиг боллоо. Бусдаар бол МАН илт давуу ялчихаад байгаа. Ийм үед сум, дүүрэгт АН ялаад ч яах юм билээ. Яах вэ, нэг талаараа хяналт тавих боломж бий. АН ч сонгуулийн өмнө ийм утгатай сурталчилгаа хийсэн.
 
Гэхдээ нөгөө талаас нь аваад үзвэл дөрвөн жилийн дараа улс орны байдал дээрдээгүй, эдийн засаг хөл дээрээ босохгүй, одоогийн бахь байдаг хэвээрээ л байвал МАН барьцана биз дээ. “Бид дээрээ ажил хийх гэж, өчнөөн зөв бодлого гаргаж, зүтгэж ажилласан. Харамсалтай нь АН доод шатандаа бүх бодлогыг үгүйсгаж, ажил балласан” гээд яриад сууж байх магадлалтай юм. Тийм болохоор МАН-ыг аль ч шатанд нь сонгох нь зөв зүйтэй алхам байлаа. Дөрвөн жилийн дараа байдал хэвээрээ байвал тэдэнд чихэх хүн ч байхгүй. Эртнээс малтах нүх ч үлдээгүй. Сөрөг хүчин гэж УИХ, нийслэл дээр алга. Тэд дураараа ямар ч бодлого гаргаад, хууль санаачлаад, боловсруулаад, олон хүний хүчээр түрээд батлаад, хэрэгжүүлээд явчихна. Одоо МАН-д ямар ч саад алга.
 
Гагцхүү улс орныхоо төлөө өчүүхэн ч болов сэтгэл гарган зүтгэх л үлдээд байна. Тэдний ганц барих бодлого нь гуравхан сая хүнтэй, өчүүхэн жижиг эдийн засагтай, асар их баялагтай энэ улсыг хөл дээр нь босгож, цаашид жаахан шуурганд ганхаад байхааргүй болгох л байна. Түүнээс биш амлалтаа биелүүлнэ, мөрийн хөтөлбөртөө тусгасан бүгдийг хэрэгжүүлнэ гээд, төсвөө улам тэлж, эдийн засгаа алах юм бол тэгээд л өнгөрөө. Одоо л “идэж уух”, авлига авах, оффшор данс руугаа Монголын мөнгийг зөөж, үрэн таран хийхийн хүслээ бага ч болов дараад, сэтгэл гарган зүтгэх л хэрэгтэй байна.
 

Монгол Улсад төрсөн энэ гурван сая хүнд сайхан амьдрах заяа байх ёстой биз дээ. Хэрвээ МАН-ынхан минь, бүтэн итгэж,  байхад бүрэн хөгжүүлж чадахгүй бол дараагийн сонгуулиар нусаа хацартаа наана шүү

 
Өнөөдрийг хүртэл тэд нам, эвсэл, фракци, нутаг ус, компани гээд бүхий л ашиг сонирхлоороо талцаж, энэ улсын хөрөнгө мөнгийг “салтаа” хавьдаа нуулаа. Хэдэн үеэрээ барж идэхээргүй хорөнгөтэй боллоо, энэ улстөрчид. Одоо эрх биш нэг ханаж, цадаа байлгүй дээ. Нэг хүн 5,6 байртай, хэдэн арван машинтай, компанитай байна. Гадаадад хэдэн саяар тоологдох ам.долларын хадгаламжтай, үнэт зүйл нь гэхэд тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа. Тэгээд одоо улсаа бодох цаг болсон юм биш үү. Ард түмэн тэгж ч итгэж МАН-д итгэл хүлээлгэлээ. Гагцхүү энэ намын улсаа бүтэн хөгжүүлэхийг хүлээхээс. Гэхдээ зөв хөгжүүлэх хэрэгтэй байна. Төрийн залгамж чанарыг хадгалах хэрэгтэй. Өмнөх удирдлагуудаас хэрэгтэй, зөвийг нь үлдээмээр байгаа юм. Мөн олоод, өөрсдөө хумслаад үлдсэн хэдэн төгрөгөө дэмий халамж байдлаар тараамааргүй байна. Монгол Улсад төрсөн энэ гурван сая хүнд сайхан амьдрах заяа байх ёстой биз дээ.
 
Хэрвээ МАН-ынхан минь, бүтэн итгэж,  байхад бүрэн хөгжүүлж чадахгүй бол дараагийн сонгуулиар нусаа хацартаа наана шүү. Сая орон нутгийн сонгуулиар яав. УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад, албан тушаалын Засгийн газар байгуулснаасаа хойш МАН-ынхан юу хийв. Бараг л юм хийж чадсангүй. Тиймдээ ч ард түмний итгэл алдарч эхэлж байна. Энэ нь 360 гаруй сумын 10 гаруйд нь АН ялалт байгуулснаас харагдана. Өмнө нь хэзээ ийм олон суманд АН ялалт байгуулж байсан билээ. Өнгөрсөн 2012 оны сонгуулийг эс тооцвол. Өдийг хүртэл МАН л бүх сум, дүүрэг, ер нь хаа сайгүй л төр барьж байсан.
 
Тэгвэл одоо ард түмэн хэн юм хийж чадсан, улс орныг хөгжүүлсэнд нь саналаа өгдөг болж. Хэдхэн төгрөгт хууртагддаг цаг өнгөрч байсан. Өдөр ирэх тусам иргэд мэдээллийг хурдан шуурхай авч, түүнийгээ өөрсдөө боловсруулж, зөв бурууг нь ялгаж, салгадаг болчихлоо. Засгийн газар 100 хоногт юу хийв. Өмнөхтэй харьцуулахад ямар байв. Зөв алхам хийв үү, буруу байв уу гэдгийг ухаж ойлгодог болсон. Одоо сонгуулийн өмнө жаахан мөнгө өгөөд бүхнийг болгочихдог цаг өнгөрсөн байна. АН “сайн хувьцаа” гээд мөнгө тараасан, тэглээ гээд яав. Амжилтад хүрсэнгүй. МАН хүүхдийн мөнгийг гацааж байгаад сая сонгуулийн өмнө гурван сараар нь өглөө. Тэгээд яав, иргэд өөрсдийнхөөрөө л сонгож байна. Дээрээс нь залуучуудын итгэл алдарч, дургүй нь хүрч, Монголоос дүрвэх дээрээ тулж байна шүү дээ. Тийм болохоор одоо энэ улсыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Өрнөөс өрний хооронд амьдардаг айл шиг байгаад дургүй нь хүрч байна, залуусын. Тийм болохоор бүрэн хөгжүүлнэ гэсэн амандаа хүрээрэй гэж хичээгүйлэн захиж байна, МАН-ынхан минь.

Нэг хэсэг нь гадаадад хэдэн саяар нь ам.доллар аваачиж хадгалдаг, нөгөө хэсэг нь хоногийн хоолондоо санаа зовдог улс байсаар байх юм уу. Яах вэ, та нар мөнгөө хаанаа аваачиж хадгалж, түүнийгээ мартаж, санана уу, хамаа алга. Хамгийн гол нь ард түмэн чинь хоногийн хоолондоо санаа зовдог биш, авсан цалингаараа сайхан амьдарчихдаг л болчихвол боллоо. Үүний төлөө л иргэд бүтэн итгээд байгаа юм шүү. Хэрвээ чадахгүй бол дараагийн сонгуулиар “нусаа хацартаа наагаад”, цөм ялагдаад, гудамжинд гарч лааз өшиглөхдөө бэлтгэнэ биз.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-10-24 15:53:52
    MANgaruud yag l hugjuulj haragdaach bugdiig uhraah biz MANgas shig aimaar yum be
    103.26.195.148
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-10-24 07:23:46
    завхан аймаг, нийслэлийн БГД,БЗД, СБД-ээс бусад нь ирэх 4 жилд бүтэн хөгжих байх өө... Энэ хэдийг АН хөгжүүлнэ.
    202.170.84.231
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-24 05:35:36
    АН, МАН хоёр тэнцүү суудал авч хуйвалдааны УИХ, тоглоомын засаг байгуулах гэсэн чинь тэнэг ард түмэн нь МАН-д бөөндүүлчихдэг байгаа, худлаа гэвэл Алтанхуягаас
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • galaa 2016-10-24 03:19:09
    ardiin namiin balai hudalch luivarchin arhichin avilgachin umnuud uls eh ornoo ediin zasgaa buhii l talaar ni samraad ehelsenii tod jishee saynii songuuli shuu...
    202.5.196.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Mgl 2016-10-24 01:27:52
    MAN MONGOLCHUUDIIG HYTAD D UGUHUUR SANAARAHAAD BIELEED EHELEH NEE... YAANDAA MONGOL MINEE
    113.89.229.41
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2016-10-24 00:51:45
    ANd itgeed buren aldaa biz de.odoo MAN tegj tenegtwel uur l songolt hiih noloh bh da.gehde naidaj bga shu
    103.212.116.169
    Мэдэгдсэн Хариулах