Ирц хүрээгүй тойргуудад санал хураалт явуулж байна
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт энэ  сарын 19-ний өдөр явагдсан. Гэвч зарим хэсгүүдэд  ирц хүрээгүйгээс 1764 тойргийн 135 тойрогт нэмэлт санал хураалтыг өнөөдөр явуулж байгаа юм. Өнөөдөр аймгуудад 57 тойрог, нийслэлд 78 тойрогт нэмэлт санал хураалт явуулна.

1.    Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Нэмэлт санал хураалтыг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Ням гарагт Улаанбаатарын цагаар 7:00-22:00 цагт явагдана.

Нэмэлт санал хураалтад зөвхөн тухайн хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй саналаа өгөөгүй иргэд оролцоно. Өмнө нь санал өгсөн иргэн дахин санал өгөхгүй болно.  

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.