Ирэх долоо хоногт УИХ юу хэлэлцэх вэ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл энэ сарын 21-ний өдөр буюу өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарийг баталсан байна. Ингээд ирэх долоо хоногийн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. 
 

Аравдугаар сарын 27, 28-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт /Засгийн газар 2016.10.18-ны өдөр ирүүлсэн/;

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

  • “Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  • Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, орчин нөхцөл, хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

    olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-10-22 15:54:58
    Мөнгө санхүүгийн асуудал хаягджээ.Мөнгөгүй байж юу ярих болж бна даа
    202.9.41.33
    Мэдэгдсэн Хариулах