Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох оюутнууд Туркийг зорилоо
Аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Турк улсын Чорум хотод болох эрэгтэй ХII, эмэгтэй IХ дэх удаагийн оюутны ДАШТ-нд оролцох манай баг өнөөдөр мордлоо.

Энэ сарын 25-ны мягмар гаригт эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 97 кг, 26-ны лхагва гаригт 61, 70, 86, 125 кг, 27-ны пүрэв гаригт эмэгтэй чөлөөт бөхийн 48, 55, 60, 69 кг, 28-ны баасан гаригт 53, 58, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болно.

FISU, Олон улсын оюутны спортын холбооны ивээл дор хоёр жил тутамд болдог оюутны ДАШТ-нээс манай бөхчүүд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл, сонгомол барилдааны төрлөөр 1 алт нийт 20 медаль хүртээд байна. Үүнд эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Б.Наранбаатар, Д.Лхагвадорж, Б.Батзориг, Т.Түвшинтулга, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Ц.Энхжаргал, Ю.Гандолгор, Н.Отгонжаргал, Г.Наранчимэг, О.Бурмаа нар оюутны дэлхийн аварга болж байжээ.

Манай багийн бүрэлдхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй
61 кг - Дамжингийн Балжинням, 74 кг - Занданбудын Сумьяабазар

Эмэгтэй
60 кг - Энхбатын Гантуяа, 69 кг Зоригтын Болортунгалаг, 75 кг Буянжаргалын Даваацэрэн

Дасгалжуулагч
Цэрэндалайн Баярсайхан /ҮБТДС-ийн багш, оюутны шигшээ багийн ахлах дасгалжуулагч/

Шүүгч
Баатарын Төмөрбаатар /Олон улсын шүүгч/

МЧБХ
Д.Өлгийсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.