Өнөөдөр “Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин өдөр”
Өнөөдөр намрын адаг сарын билгийн тооллын 22. Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33  тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын 22-ны өдөр 33  тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй.  

Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ. Энэ хорвоод эцэг, эх шиг ачтан хаа байх. Ижий, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол ээж аавынхаа ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих ажээ.

Энэ өдөртэй холбогдуулан  МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11.00-16.00 цаг хүртэл "Бурхан багшийн чого" хурна. Мөн Цогчин дуган буюу Очирдарийн дуганд 11.00-17.00 цагийн хооронд "Дэмчиг"-ийн зан үйлийн дэлгэр хурлыг хурах аж. Дэмчиг нь нууц тарнийн ёсны 4 гол бурханы нэг бөгөөд эхийн дандарт хамаардаг байна. Тус хурлыг жилд ганц удаа хурдаг байна.

Эрхэм сүсэгтэн олон, номын садан та бүхэн энэхүү их дүйчин өдрөөр эцэг, эхийнхээ ачийг санан санан, ижий, аавыгаа Гандан хийдэд авчирч, ном буян хураалгаж. баярлуулж, баясгаж үйлдээрэй. Мөн өөрсдөө ижий, аавынхаа ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, эргэл мөргөл хийж, ээж аавдаа туслаж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдаарай хэмээн Жавзандамба Хутагт Төвөөс уриалж байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-22 09:44:14
    баяраллаа хайрт ээж минь бурханы оронд амар амгаланг заларч байг охин чинь танийгаа үүрд дурсан санах болно
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах
  • undrah 2016-10-22 09:12:37
    mash ih bayrlalaa ene horvoogiin buh eejuuddee urt naslaarai gej huseed burhan bolson eejuud um sain amgalan baih boltugai
    202.179.31.97
    Мэдэгдсэн Хариулах
  • jargalsaihan 2016-10-22 08:15:41
    um mani badnihum eej mini tanihaa achig hvv ni vrgelj sanaj zalbirch ywna aa ta mini burhani orondoo amar amgalan zalrch baigaasai hvv ni tanigaa....
    103.229.120.101
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-10-22 04:41:53
    Ухсэн баасаараа л хунд хэрэг болсон байх
    59.153.112.240
    Мэдэгдсэн Хариулах
  • Итгэл 2016-10-22 04:17:44
    дадьятта ум мүни мүни маха мүни шагжа мүниеэ суухаа
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
    • lbatduLAM 2016-10-25 15:36:22
      SAIKHAN BICHLEG BNA
      150.129.140.84
      Мэдэгдсэн Хариулах