УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал: Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа гэдгийг ойлгож байна. Настны хишгийг 65 наснаас дээш насныханд өгөх шаардлагатай, хүүхдийн мөнгийг ч өгмөөр байна. Харин төсвийн тэнцлийг алдагдуулахгүйгээр шаардлагагүй зардлуудыг хасах боломж байгаа юм. Тухайлбал, 2016 төсвийн тодотголыг хэлэлцэж байхад Монголын төмөр замын хэмжээнд хэрэглэж байгаа дизель түлшний НӨАТ-ыг чөлөөлсөн. Ингээд Улаанбаатар төмөр зам гэдэг байгууллагын ашиг нэмэгдэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр Улаанбаатар төмөр замын ажилчдын цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүдэд улсын төсвөөс 4,3 төгрөг оруулсан байна. Энэ хувьсах зардлыг өгөхгүй байж болдоггүй юм уу?
Мөн Улаанбаатар хотод 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн дунд сургуулиудад яагаад хувьсах зардал олгоод байдаг юм бэ? 30 мянган хүүхдэд 25 тэрбум төсөвлөсөн байна. Тэр байгууллагууд ашгаа олоод явж байгаа шүү дээ.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Улаанбаатар төмөр замын дизель түлшний НӨАТ-ыг чөлөөлөх тухай хууль УИХ-д өргөн мэдүүлсэн, эцэслэн батлагдаагүй байна. Энэ бол сайн санал байна. Дунд сургуулиудад хувьсах зардал олгохгүй байх талаарх асуудлыг судалж үзнэ.

П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн