Б.Чойжилсүрэн: Бондыг бондоор эргүүлж төлөхөөс аргагүй, шууд гаргах эх үүсвэр алга
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар гишүүд гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Төсвийн зардал хэтрээд, хөрөнгө оруулалтын зардал хэтрээд байгаа нь тооцоотой л холбоотой. Баримжаатай явж байгаад 2012,2013 оноос концесс энэ орж ирж ирээд тооцоогоо алдсан. 600 сая төгрөгөөр хоёр давхар Соёлын төв орон нутагт барьдаг байсан бол 2013 онд тэрбум 600 болж өссөн тухай тухайн үед би чуулган дээр ярьж байсан.

Одоо оруулж ирснээр төсөвт өртөгүүдийн тооцоо зөв харагдахгүй байна. Дарханы чиглэлд 34 км төмөр зам тавьсан юм байна. 156,3 тэрбум төгрөгийн өртөгтэй. Энэ онд өгөх нь 183 тэрбум гэсэн байна. Сая векселиэр өгсөн байгаа. Үүний төсөвт өртгийг Д.Хаянхярваа гишүүнтэй хамт тооцож үзсэн чинь нэг км төмөр замыг 7,5 тэрбум буюу 3,2 сая ам.долларын өртөгтэй болж таараад байна. Аж ахуйн төрлийн зам шүү дээ. Тооцоонууд зөв юм уу. Төсөвт өртөгийн тооцоог Засгийн газар дахин хийж үзсэн үү? Энэ төмөр замыг хэн барьсан бэ? гэдэг тооцоон дээр хариулт авмаар байна.

Сангийн сайд Б. Чойжилсүрэн: Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны хөрөнгөөс санхүүжүүлэх, концессоор барих төсөвт өртгийг дахин шалгаж үз гэсэн үүргийг салбарын яамдуудад өгсөн. Таны ярьсан энэ 34 км замын асуудал вексельд бичигдсэн. Урьдны Засгийн газрын үед хийгдсэн ажил.

УИХ-ын гишүүн А.Баделхан: Том төслүүдээ хөдөлгөөд хямралаас гарна гэсэн зорилт тавьж байгаа. “Оюутолгой”, “Таван толгой” төслүүдийн талаар Монголчууд их өөдрөг сэтгэгдэлтэй байсан. Энэ хоёр том төслөөс төсөвт орж байгаа орлого байхгүй байгаа гэсэн ойлголттой байгаа. Өнөөдөр бол энэ асуудал эсрэгээрээ болсон.  “Оюутолгой” төслөөс төсвийн орлогын 5 хувийг бүрдүүлж байгаа юм байна. Ирэх онд төсөвт орлого нэмэгдүүлэх үү, гэрээг өөрчилж чадах уу? “Таван толгой”-н нүүрсийг 90 ам.доллараар өгч байсан үе бий. Одоо гэрээний дагуу хэдээр өгч байгаа вэ. Төсөвт гэрээний дагуу нэг тонн нүүрсийг хэдээр өгөхөөр болсон бэ? ХАА-н үйлдвэрлэлийн өсөлтийг гурван хувиар буурахаар болсон байна. Үйлдвэрлэлийн орлогыг 17 хувиар өсгөнө гэсэн байна. Яаж энэ өсөлтийг бий болгох вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Оюутолгойн гэрээг ашигтай ашиггүй гэдгийг олон жил ярьж байгаа. Гэрээ байгуулж байх үед та бид хамт суугаад баталж байсан хүмүүсийн нэг. Эсэргүүцэж байсан гишүүний нэг нь би. Гэрээ байгуулагдаад нэгэнт хүчин төгөлдөр болсон. 2009 оноос хойш юу болоод өнгөрөв, ирэх жилүүдэд гэрээний дагуу юу болох вэ гэдэг дээр судалгаа хийж байна. Оюутолгойн төсөл дээр 2009 оны гэрээгээр л төсөвт орох орлогыг тооцсон байгаа.  Чуулганаар тун удахгүй энэ асуудлыг оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Уул уурхайн салбарт 17 хувийн өсөлт гаргахаар шийдсэн нь Таван толгойн гэрээг ирэх хавар эхлүүлэхээр  Засгийн газар шийдсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төсөв хэлэлцэхээс өмнө орлого бүрдүүлж байгаа том төслүүдийнхээ талаар яръя гэж байгаатай санал нэг байна. Оюутолгой жилдээ Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний ачаа ачуулж, төсвийн 5 хувьтай тэнцэх ачааг л үүрч байна. Ингэж болохгүй. Жишээлбэл,  би хонио 100 төгрөгөөр зарах гэж байтал 5 төгрөгийг надад өгчхөөд 95 төгрөгийг замын зардал гээд аваад явж болохгүй биз дээ. Тогтвортой эдийн засагтай байя гэвэл бид хөдөө аж ахуй дээрээ төвлөрөх ёстой.  Ингэвэл бид тогтвортой эдийн засагтай болно.  Бид хөдөө аж ахуйгаа өсгөх шаардлагатай. Яагаад ХАА-н үйлдвэрлэлээ бууруулж тооцоод байгаа юм бэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарна.  Нэгэнт өссөн суурин дээр өнөө жилийнх шиг өсөлт гаргана гэдэг нь бэрхшээлтэй. Хөдөө аж ахуйн салбар 2017 онд 9.1, 2018 онд 8,3 хувь өснө гэж харж байгаа. ХАА салбар дотроо хамгийн өндөр жин эзэлдэг нь мал аж ахуй, газар тариалангийн салбар байдаг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг өсгөх  менежментийг сайжруулах талаар таны шүүмжлэлийг хүлээн авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар том том сорилтуудтай тулгарч байна. Бид ирэх оны төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр баталж өгөх гэж байна.

Нэгдүгээрт, 2017, 2018 онд гадаад өрөө ямар эх үүсвэрээс төлөх вэ? Бид 60 хоногийн дараа 580 сая ам.доллар төлнө. Дээрээс нь арилжааны банкуудын 5 их наяд төгрөгийн зээлийн цаг хугацаа нь тулчихсан. Эх үүсвэрээ яаж олох вэ?

Хоёрдугаарт, Төсвийн алдагдлын 2,5 их наяд төгрөгийг юугаар санхүүжүүлэх вэ? гэсэн хоёр том сорилж байна. Том төслүүд хөдөлгөхөд цаг хугацаа орно. Тодорхой эрсдлүүд байдаг. Эдийн засгийн өсөлтийг их өөдрөгөөр төсөөлсөн байна. Эдийн засгийн өсөлт ийм өөдрөг байгаа хирнээ орлогын хэмжээ жил бүр 600 тэрбумаар өсгөх төсөөлөл байгаад байна. Хэр бодитой төсөөлөл вэ? Төсвийн алдагдлыг бууруулах боломж байна уу?

Мөн концессын гэрээний нийт үнийн дүнг хэлж өгөөч. 2017, 2018, 2019 онд маш том зардал ирэх байна?

Сангийн сайд Б. Чойжилсүрэн: Төсвийн алдагдал 2 их наядад хүрлээ. Ийм нөхцөл байдалд Засгийн газар орсон. Тийм учраас 2016 оны төсвийн тодотголын алдагдлыг 18 хувьтай баталсан. Тодотгол хийгээгүй бол 20,8  хувьтай байх байсан. Сүүлийн жилүүдэд тогтмолжоогүй орлого нэмэгдэх үед тогтмолжсон зарлага суулгажээ. Ирэх жил зээлийн эргэн төлөлт 6.6 их наяд байгаа. Бондыг бондоор эргүүлж төлөхөөс аргагүй, шууд гаргах эх үүсвэр алга байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх хэд хэдэн хэлэлцээр явагдаж байна. Төсвийн орлогыг эрсдэлтэй оруулж ирсэн. Жишээлбэл, 5,9 их наядаар төсвийн орлогыг оруулж ирсэн. Төсвийн зарлагын реформ хийх гэж оролдсон. Тиймээс  5 төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн ч  дэмжигдээгүй. Төсвийн зарлагын реформыг цаашид хийх шаардлага байгаа. Концессийн гэрээний хувьд 1.8 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Ирэх оны төсөвт суулгаж оруулж ирсэн.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ard 2016-10-22 04:20:27
    ZEEL ABCH UR TABIHGUI EE GEJ 65- n SUUDAL ARD TUMEN UGUSIIM SHUU, TEGEED ZEELEES UUR ARGA BHGUI GEJ YAAJ HELDEG BNAA... BID YU HIICHEBEE ??
  • мм 2016-10-21 15:50:10
    сангийн сайд хийх чадваргүй л хүн шиг байна дөө чааваас
  • заза 2016-10-21 14:48:07
    төсвийн орлого олох боломжийг олж чадсангүй зардалаа хассангүй төлөвлөгөө буруу хийжээ
  • hutshiin maa 2016-10-21 10:57:02
    Chadahgui bolohgui yum bol songuuliaar bolno buteene gechheed oodoo chadahgui gene hen ch ulsaa baritsaalaad zeel aviishd
  • byamba 2016-10-21 10:28:52
    choijilsuren sangiin said boloh gej namdaa ogson mongoo olj avahiin tuld yu ch hiihees butsahgui bhaa. Bond l tuund mongiig ni butsaaj ogoh bhdaa, Portuna shig
  • доржоо 2016-10-21 09:28:10
    зээлсэн гишүүдийн хөрөнгийг хурааж төлөх хэрэгтэйшдээ. бондыг бондоор бол өр улам зузаарна. ийм л мангар нөхдүүд их хуралд байхымдаа
  • Зочин 2016-10-21 05:54:49
    Гэнэтхэн л хөрөнгө оруулалтын саяар ярьдаг байсан төсөв тэрбумаар ярьдаг болчихсон энэ зураг төсвийнхөн түүнийг хянадаг гарууд бүгд хуйвалдчихаад байгаа юм биш ...
  • Зочин 2016-10-21 05:28:17
    Монгол банкны Баярсайхан, Нямдорж, Чойжилсүрэн эдгээрийн асууж, хариулж байгааг харахаар Ар Монголын УИХ биш, Өвөр Монголын чуулган санаанд ороод байх юм
  • hghf 2016-10-21 04:51:25
    толгойгоо жаахан сэгсэрвэл их боломж байна