“Саусгоби сэндс” компанийн хууль бус үйлдлийн эхлэл
“Саусгоби сэндс” компанийн ажилтан Ж.Капла тэргүүтэй бүлэг хүмүүс Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр ял шийтгүүлээд байсан ч Ерөнхийлөгч өршөөсөн. Тэгвэл 35,2 тэрбум төгрөгийг “Саусгоби сэндс” компани хэзээ Монголын төрд өрөө өгөх вэ?

Анх Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар ашигт малтмалын 107 тусгай зөвшөөрөл олгосон хэргийг шалгах явцад тус компанийн хууль бус үйлдлүүд ар араасаа илчлэгдсэн юм. Тухайн үед Баянгол дүүргийн шүүх Д.Батхуяг нарт холбогдох хэргийг хэлэлцээд “Саусгоби Сэндс” компанийг хясан боогдуулах замаар авлига авч, эзэмшилд нь байсан ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн цуцлаагүй байна хэмээн буруутгаж, ял оноосон. Тодруулбал,  Ашигт малтмалын газраас 2009 оны есдүгээр сарын 05-25-нд Өмнөговь аймгийн нутагт байх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь тулган баталгаажуулах хя­налт, шалгалт хийхэд “Саусгоби сэндс” компанийн эзэмш­­­лийн ашигт малтмалын 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х тоот тусгай зөвшөөрлийн хай­гуулын ажилд зарцуулсан зардал нь хайгуулын ажлын доод зардалд хүрээгүй болох нь тогтоогджээ. Тиймээс тус газрын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас ашигт малтмалын дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргасан байна.

Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгосон тухайн талбайн гектар тутамд тодорхой зардлаар хайгуулын ажил хийж гүйцэтгэнэ. “Саусгоби Сэндс” компанийн хувьд хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилдээ 1.5 ам.долларын хайгуулын ажил хийх ёстой байж. Тус компанийн хайгуул хийсэн зар­дал нь энэ хэмжээнд хүрээгүй учир АМГ-аас ашигт малтмалын хайгуул хийх дээрх дөрвөн тусгай зөвшөөрлийг нь  цуцлах дүгнэлт гаргасан гэ­нэ.  Гэтэл АМГ-ын дарга асан Д.Батхуяг, Геологи, уул уур­хайн кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт нар эдгээр тусгай зөвшөөрлийг цуц­лах үүргээ биелүүлээгүй. Дөрвөн тусгай зөвшөөрлийн нэ­гийг нь авлигад авч, үлд­сэн гурвынх нь эрхийг сэргээжээ. Д.Батхуяг авли­гад авсан лицензээ найз С.Жар­галсайханы “Зэлэм” ком­панийн нэрд шилжүүлсэн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар тогтоогдсон байна. “Саусгоби Сэндс”-ээс “Зэлэм” компани руу шилжүүлсэн 5261Х тоот тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гур­вантэс, Ноён сумын нутаг дахь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Хайрхан толгой нэртэй 72499 гектар талбайтай,  42.8 сая тонн чулуун нүүрсний нөөцтэй ордынх байсан юм.

Ямартай ч, “Саусгоби Сэндс” компаниас авлига авсан албан тушаалтны хэргийг шүүх шийдвэрлэсэн.

 Харин хууль бус олон үйлдэл хийсэн “Саусгоби Сэндс” компанид өнөөдрийг хүртэл Монгол Улсыг хохиролгүй болгоогүй байна.
 
Үргэлжлэл бий....

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • marka 2016-10-21 16:14:18
    MAH-iin tur barij baisan uyed bolson yavdal bn shdee. Nil heel hahuuli avilgal, bjee odoo ene tsag uye davtagdah ni ee. Oyu tolgoig oroldood ehelsen.
    122.201.22.202
    Мэдэгдсэн Хариулах
  • gadaad 2016-10-21 05:58:49
    gadniihan bolhoor or shir avlagaa olon ulsiin shuuheer shuuhdeed avchdag bilee manaih yagaad chaddagui um,35 terbumaa avchihval hyamralaas garah um bishuu
    103.26.194.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Хий хэхрүүлээд л хэвтэж байя!!!!! 2016-10-21 05:33:54
    Зүйтэй, манай эрэлхэг эх орончид ингээд л муусайн гадныхныг хөөгөөд гаргах хэрэгтэй! "МАЛ, ХЭЛ, ХИЛ" гурав байхад монголд хаваажид!!! Малаа алж идээд л хэхрээ...
    103.229.123.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-21 02:39:29
    Элбэгдорж, Бат үүл нарт эрүүгийн хэрэг үүсгээд тэднээс төлбөрийг нь гаргуулж авах хэрэгтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах