Кэвин Дурант: Би бүгдэд таалагдах албагүй
NBA-ын шинэ улиралд эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдсэн билээ. Тэгвэл улирлын өмнөх тоглолтууд эхлэсэн  бөгөөд энэ жил Кэвин Дурант  Голдэн Стэйт Уорриорс багт нэгдсэн нь сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж буй.  Тиймээс Кэвин Дурантын багаа солих шийдвэр гаргасныхаа дараа өгсөн товчхон ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Тэмцээний талбайд залуустай байнга л гараа барьж мэндчилэх юм. Энэ бүгдэд урьдчилан  бэлтгэдэг юм биш биз?

-Талбайд гарахдаа  Расселл Уэстбруктай зүгээр л толгой дохиод өнгөрвөл тэр тухай яриа гарна. Хэрэв түүнтэй тэврэлдвэл бас л өөр нэг юм ярина. Намайг юу ч хийсэн хэн нэгэн тэр тухай ярих нь гарцаагүй. Тиймээс би миний тухай хэн юу гэж ярихаас зайлсхийж чадахгүй. Өөрийнхөөрөө л байх болно.

-Расселл Уэстбрукийг орхих ямар байв. Түүнтэй найман жил хамт тоглосон шүү дээ?

-Багаа орхих гэж буйгаа түүнд хэлэх мэдээж  хэцүү байсан. Бид маш удаан хугацаанд хамт тоглосон шүү дээ. Гэхдээ өөрийн гаргасан шийдвэрээ  хэлэх  миний хийх ёстой л зүйлийн нэг байв.  Нэгэнт гаргасан шийдвэр байсан болохоор түүндээ баттай зогсох хэрэгтэй болсон. Хэн нэгэн надтай санал нийлж, эсвэл нийлэхгүй байх нь хамаагүй. Эцэстээ энэ миний л амьдрал, өөр хэнийх ч биш.

-Голден Стэйт Уорриорс баг руу явсны чинь дараа зарим хүмүүс чамайг “Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдчихлээ. Амьдралдаа хэрэгтэй шийдвэр гаргалаа” гэх зэргээр дүгнэж байсан. Би ч гэсэн “Дуранттай уулзвал өөрөөр нь бахархаж буйгаа хэлнэ” гэж бодож байлаа. Ер нь хүмүүс яагаад чамайг багаа  өөрчлөх  хэрэгтэй гэж бодсон юм бол?

-Магадгүй өдрийг нэг л хэвийн байдлаар өнгөрүүлж, үгээрээ өөрийгөө илэрхийлж, бас  агент руу явж чадахгүй байсан болохоор тэр байх. Түүнчлэн, би твиттер, инстаграммдаа энэ талаар бичиж байсан юм. Тэр үед миний шийдвэрийг дэмжээгүй нэг хүн “карьераа бараг дуусгачихлаа даа” гэж хэлж билээ.  

-Зөв зөв. Тэгэхээр бараг л “Түүний арьс нь нимгэрчихлээ, дахиж талбайд ноцож чадахгүй” гэсэн үг байх нь?

-Яг тийм. Энэ бол миний гаргасан шийдвэр. Надад маш олон асуудал тулгарна гэдгийг мэдэж байсан. Над руу чиглэсэн олон том цохилтуудыг даван туулах шаардлага гарна гэдгийг ч төсөөлж байлаа. Удаан хугацаанд Оклохама сити  багт тоглосон учраас өөр баг руу явна гэхэд зарим хүмүүсийн урам нь хугарсан байх.

-Тэднээс өөрөө яг юу хүлээж байсан юм бэ. Хүмүүс Голден Стэйтэд рүү явсан нь чамайг сул дорой нэгэн болохыг батлаж буй хэрэг гэж ярихыг уу. Би хувьдаа өөр бодолтой байсан.  “Магадгүй тэр зүгээр л арай илүү том хот руу явж, өөр тоглолт, өөр туршлага хуримтлуулахыг хүссэн байх”  гэж бодож байлаа?

-Тийм ээ. Тэд намайг сул дорой гэж хэлэхэд, би  эсрэгээрээ  олонхи нь тэдний  эсрэг бодолтой байгаасай гэж найдсан. Урт удаан цаг хугацааны турш би амьдралынхаа бүхий л зуршлаас татгалзаж чадсан. Магадгүй зарим үед хөршүүд маань намайг уруу татахыг оролдож байсан ч, би зүгээр л тэсч гарч чадсан. Хэрвээ би сул дорой нэгэн байсан бол  мэргэжлийн сагсанбөмбөгийн дээд төвшинд тоглож чадах байсан уу. Миний хувьд зүгээр л өөр багт тоглох сонголтыг л хийсэн. Энэ сонголт өөрт нь  таалагдаагүй маш олон хүмүүс миний нэр хүндийг гутаахыг оролдож байна. Намайг ямарваа нэг шийдвэр гаргах үед тэдний урам хугарч, дургүйлхдэг. Ер нь ч тэгээд би бүгдэд нь таалагдах албагүй. 

-Би Массачусетсийн коллежид дөрвөн жил сурчихаад хаячихаж билээ. Тэр үед өөр хот руу явахыг л хүсч байсан. Гэвч чамаас ийм нэг ч үг сонссонгүй?

-Хэн ч намайг хэн болохыг хүсч байгааг анхаардаггүй. Тэдний хувьд би зүгээр л талбайд сагсанбөмбөг тоглож байхад л  хангалттай.  Тэдэнд би мягмар гарагт загасанд явж, аль эсвэл гудамжаар алхан  зураг дарахыг хүсч байгаа эсэх нь огт хамаагүй.  Харин тэр бөмбөгийг сагс руу оруулж л байвал болно. Тэд миний төлөө санаа тавихгүй байхад, чухам яагаад би тэдэнд  санаа тавих ёстой юм бэ.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.