Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан 10.00 цагаас эхлэн хуралдана. Үдээс өмнөх хуралдаанаар улсын төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх юм байна. Харин үдээс хойш 15 цагаас  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, хүртээмжийн талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагаас:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
     Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

15.00 цагаас:

    Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:“Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийнэ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-21 01:18:58
    Хуулиа мэддэггүй, худлаа яридаг Ерөнхий сайдаа гэж, ТАХ-ийн тэтгэмж 36 сар хэвээрээ гэсэн гэтэл хуулинд 1-12 сар болгосон байх юм. Аль нь үнэн бэ
    27.123.213.188
    Мэдэгдсэн Хариулах