Халамжийн Д.Баярсайхан нартай холбоотой 4,5 тэрбумын хэрэг юу болов
Төр мөнгөгүй, мөнгөний авдар хоосорчихлоо, эдийн засаг элгээрээ хэвтлээ гэдэг үгийг эрх баригчид өдөр болгон, цаг минут тутам сануулж байна.

Энэ асуудалтай холбогдуулан төрд өртэй, төрийн мөнгийг хувьдаа ашигласан, татвараас зайлсхийсэн хэргүүдийг нэхэн сурвалжилж байна.  Өнгөрсөн хугацаанд  дуулиан дэгдээсэн Д.Баярсайхан нарын 4,5 тэрбумын асуудал хэрхэн шийдэгдсэн талаар нэхэн сануулъя.

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2014 оны арваннэгдүгээр сарын 17-нд Эрүүгийн цагдаагийн газраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

Нэр бүхий хүмүүсийг баривчилсны дараа ШШГЕГ-ын зүгээс “НХҮЕГ-ын дарга Д.Баярсайханыг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд уг саналыг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Дүүргийн I прокурорын газраас шүүгчид хүргүүлсэн” гэсэн ганцхан албан мэдээллийг олон нийтэд өгсөн юм.

Тухайн үед Д.Баярсайхан нарын хүмүүсийг шалгахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж 20 орчим компанийг өөрсдийн ах дүү нарын нэр дээр байгуулан, халамжийн мөнгийг шилжүүлэн авдаг байсан. Тэд ойролцоогоор 4.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй. Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамж үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс гэхэд нэг удаад 35 сая төгрөг компанийн данс руу шилжсэн баримт гарч ирсэн талаар албаныхан мэдэгдэж байв.

Тэгвэл Д.Баярсайхан нарыг баривчилснаас хойш таван cap орчмын дараа хэвлэлд “...Чимээгүй болсон уг хэргийн мөрдөн байцаалт идэвхжсэн байх юм. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эздэдээ очсон эсэхийг тодруулахад цаг хугацаа шаардах учраас цагдаагийн байгууллага томоохон хүчээр ажиллажээ. Төв, орон нутгийн 100 орчим мөрдөн байцаагчийг уг хэрэгт татан оролцуулж мөрдөн байцаалт явуулжээ. Цагдаагийн байгууллагын уг ажиллагаа саяхан дуусч, дүн мэдээгээ нэгтгэж эхэлснийг эх сурвалж мэдээллээ” гэх мэдээ 2015.10.28 www.morningnews.mn сайтад гарчээ. Харин үүнээс хойш мөрдөн байцаалт дууссан эсэх, прокурорт шилжсэн эсэх гээд олон асуултад хариу гарсангүй өнөөдрийг хүрээд байгаа юм.

Мөн тухайн үед Д.Баярсайханы “мөнгө угаасан” гэх энэхүү хэрэгт Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг оролцоотой байж болзошгүй гэж хуулийн зарим хүн үзэж байсан юм.  С.Эрдэнэ сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг халамжийн дарга Д.Баярсайхан “үнэхээр халамжийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, орсон гарсан гүйлгээг бусад зүйлд зарцуулсан бол салбарын сайд С.Эрдэнэ огт мэдэхгүй байна гэж байхгүй” гэж хэлэх хүн ч байгаа юм.


Харин С.Эрдэнэ сайд Д.Баярсайханыг цагдан хоригдсоны дараа “Зарим нэг хүн намайг энэ хэрэгт буруутгаж байна. Үнэн зөв нь ялгагдах байлгүй дээ” гэх үгийг хэлж байсан. Хэрэг ийнхүү хэвлэлээр хэсэг бичигдсэн ч замхарчээ.
Нэг үгээр дуулиан шуугиан болж байсан Д.Баярсайханы хэрэг АН-ынхныг эрх барьж байхад замхарсан. Тэгвэл МАН-ынхан Засгийн эрх авсан учраас тэднээс тодруулмаар байна. Эдийн засгийн гэмт хэрэг хэмээн нэрлэгдэж байсан 4.5 тэрбумын хэрхэн шийдэгдсэн бэ?
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бат  2016-10-23 01:24:42
    Олон хэрэг тэр тусмаа МАН ыхны сонгууль дөхөөр хэлдэг хэргүүд гүтгэлэг байдаг тул чимээгүй болдог юм Одоо хөгжилийн банкны хэрэг удахгүй сураггүй болно
  • Tugsuu 2016-10-22 16:17:19
    Bayarsaikhanig darga bolohoos umnu ah duu nar ni hul deeree boschihson tom biznes erhelj baisan tsagdaa hardaj shalgasan hilseer huniig heregt unagaj bolohgui
  • Б 2016-10-22 03:53:48
    Хэний захиалгаар бичиж байгааг мэдэж бна. Одоо боль. Хэвлэл мэдээллийн салбарт танилтай хуний хийдэг ажил даа. Бурхан чамайг шийтгэнэдээ. Эхэлсэн бна лээ
  • харис 2016-10-21 14:18:13
    Эрдэнийг барах аавийн хүү, төрийн цагдаа шүүх байна уу хахаха. Үүнийг ардчилал гэдэг юм үхэтр монголчуудаа ха ха ха
  • zochin 2016-10-21 14:04:37
    eniig shalgaj ulsiin mongiig tolvvleh heregtei
  • Хуурамч сэтгуулч хуурамч хэрэг 2016-10-21 10:43:37
    АН ынхны холд урэгдээд зохиомол хэрэгтэй орсондоо зайлуул
  • П.АНИР 2016-10-21 08:42:28
    ЗӨВ ШҮҮ
  • 001 2016-10-21 08:41:51
    Энэ их эвгүй хүн
  • Mongol 2016-10-21 08:32:12
    дуулиан болж байсан Д.Баярсайханы хэрэг АН-ынхныг эрх барьж байхад замхарсан. Тэгвэл МАН-ынхан Засгийн эрх авсан учраас тэднээс тодруулмаар бна гэнээ ?????????...
  • Зочин 2016-10-21 07:41:48
    Архангайгаас фортуныг УИХ-д гаргасан гэж шагналд нь хотод ирээд томчуулын буюу луйварчдын хөлд чирэгдэж үхэж байгаам даа
  • А 2016-10-21 07:00:45
    Одоо шалгаж дууссан байлгуй дээ. Зохиомол болоод л чимээгуй болж байгаа байхоо
  • Хуурамч хэрэг байсандаа 2016-10-21 06:46:49
    Хуурамч зохиомол хэрэг байсан дааа
  • зочин 2016-10-21 06:16:54
    С.Эрдэнэтэй холбоотой хэргүүд ч дарагддаг л юм шиг байна, энэ хүн аль ч намын луйварчидтай холбоотой дийлдэшгүй этгээд гэсэн байхаа
  • Больдоо 2016-10-21 06:01:06
    Сайтуудад монгоор Хумуусийн гутгэж хэрэгтэй мэтээр хуурамч нэрээр бичуулэхээ болох хэрэгтэй. Бурхан муу зуйл хийж БАЙГАА ХУНИЙГ хэзээ нэгэн ЦАГт шийтгэдэг..
  • Энэ бол худлаа 2016-10-21 05:41:45
    Энэ бол зохиомол хэрэг байсан. Хийж буй ажлыг хучээр хэрэг Болгоно хэвлэлээр хуурамч нэрээр Дахин Дахин бичуулээд байдаг . Унэн нь тогтоогдоно Гэж бодов Байна....
  • ........ 2016-10-21 05:37:16
    баярцогтыг хамгийн түрүүнд шалгаж цаазын олс зүүгээч хүлээгээд л байгаа шүү:
  • халамж 2016-10-21 02:26:58
    МАН ын засгаас энэ гэмт хэргийг хамсаатнуудынх нь хамт илрүүлж гэмтнүүдэд ял завшуулахгүй байхыг ард олон хүлээж байгаа
  • Зочин 2016-10-21 01:43:37
    Монголчууд бүгдээрээ ах дүү, хэргийг мөрдөөд явтал бүгдээрээ холбогдсон л байхгүй юу даа, тэгээд амар сайхан даа жаргаж үлгэр төгсдөг болой
  • Зочин 2016-10-21 01:35:45
    Балиар юмнууд бөөндөж идэцгээчихээд хэргий нь хэрэгсэхгүй болгочих юмаа. МАНАН идэж уухдаа нэг, ард түмнийг хуурах, толгойгий нь эргүүлэхдээ 2 тал болдог.
  • sd 2016-10-21 01:16:43
    tegeed sain surbaljlah estoi yum bish vvv setgvvlch nertei malaa
  • Батаа 2016-10-21 01:03:50
    Шамшигдуулсан мөнгөний дүн тэр бумаар яригдвал хэрэг биш 10-20,000 төгрөг бол хэрэг болсон үе шүү дээ