УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Мөнгөний бодлогод валютын ханшийг тогтворжуулах, нөөцийг хангалттай бүрдүүлэх чиглэлээр экспортыг дэмжихэд анхаарна. Инфляцийн найман хувьд барих зорилт тавиад байгаа юм.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс ипотекийн зээлийг ирэх оны мөнгөний бодлогод хэрхэн оруулсан, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх мөнгөний эх үүсвэр байгаа эсэхийг О.Баасанхүү гишүүн тодрууллаа.
Энэ асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хариулахдаа “Ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэх бодолтой байгаа. Ипотекийн зээл бол “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт дотор барилгын салбарын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт багтсан байна. Барилгын салбарт 3.8 их наяд төгрөг орсон байна. Энэ мөнгөний эргэн төлөлт сар бүр 25 тэрбум төгрөг орж ирж байгаа. Монгол банк зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлж явах байр суурьтай байгаа” гэлээ.

П.АНИР
Оллоо.мн