Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-н хүртэл зогсоолоо
Сум, дүүргийн ИТХ 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдсан ч зарим хэсгүүдэд ирц хүрээгүй, санал тэнцсэн асуудал гарсан. Иймээс энэ сарын 23-нд ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, энэ сарын 29-ны өдөр санал тэнцсэн хэсгүүдэд  дахин санал хураалт явуулахаар боллоо.

Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Ийм учраас хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг сонгууль болохоос 60 хоногийн өмнө буюу өнөөдрөөс эхлэн зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдөр СЕХ-оос мэдээлэл хийх үеэрээ шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-н хүртэл үргэлжлүүлэн зогсоож байгаа гэдгийг мэдэгдлээ.

 
П.УНДРАА
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-10-21 01:56:49
    ерөөсөө ерөнхийлөгчийн засаглалтай больё тэр нь зөв одоо ямарч нам эвсэл монголд хэрэггүй гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэрчээд л саналын хувь нь ч хүрэхгүй хү...
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-10-20 08:03:03
    Гуравхан сая хүнтэй хичнээн ч сонгууль явуулдаг юм, яршиг зүгээр шууд л томилчих хэрэгтэй шүүдээ, Тайланд шиг ганц хаантай байсан ч яадаг юм
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах