Эмэгтэй шигшээ багийн сонгон шалгаруулалт эхэллээ
Монголын Хөлбөмбөгийн Холбоо өнгөрсөн жилээс Японы хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны эхлэл болгож  Япон дасгалжуулагч Ики Ёожи Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багт уригдаж  ажиллаж байгаа.

Ики Ёожи дасгалжуулагч өнгөрсөн дөрөвдүгээр сараас 14 хүртэлх насны охидын шигшээ багийг бүрдүүлж наймдугаар сард Японд анхныхаа фестивальд амжилттай оролцоод ирсэн.

2018 онд болох 16, 19 хүртэлх насны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эмэгтэй шигшээ багийг бүрдүүлэх шалгаруулалт өчигдрөөс эхэллээ. Энэ удаад 1999 оноос доош насны охидын дунд сонгон шалгаруулалтыг явуулж 15, 17 хүртлэх насны ангилалд тус бүр 25 хүүхдээр шигшээ багийг бүрдүүлнэ.
Б.САНСАР
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine