Орон сууцны байшингийн зориулалт төлөвлөлтийг өөрчлөх хүсэлт хүлээн авахгүй
Орон сууцны тухай хуульд 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж  нийтийн зориулалттай орон сууцны байшингийн зориулалт, төлөвлөлтийг өөрчлөхийг хориглосон.  Тодруулбал Орон сууцны тухай хуулийн 15 дугаар  зүйлийн 15.1-д орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” заасан байна. Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд иргэдээс орон сууцны нэг давхарт өргөтгөл хийх, хаалга гаргах, зориулалт төлөвлөлтийг өөрчлөх хүсэлт олноор ирж байгаа аж. Тиймээс иргэдээс энэ төрлийн хүсэлт, өргөдөл дахин ирүүлэхгүй байхыг хүссэн байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.