ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүллээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
 
“Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн хувь эзэмшлийн хэмжээг өсгөлөө

“Ард даатгал” ХХК хувьцаа эзэмшигчдийнхээ бүтцэд өөрчлөлт оруулахаар хүсэлт ирүүлснийг хэлэлцэн зөвшөөрч, тогтоол гаргалаа.
Ингэснээр компанийн 55.31 хувийг эзэмшиж байсан “Ард санхүүгийн нэгдэл” ХХК зарим хувь эзэмшигчдээс хувьцааг нь хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авснаар хувь эзэмшлийнх нь хэмжээ 83.03 хувь болж нэмэгдэв.
 
Шинээр байгуулагдах ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоов

Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, санхүүгийн салбарт бий болсон эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг хангах үүднээс шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоолоо.
Энэхүү хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь банк бус санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хамаарахгүй.
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.