Д.Өнөрболорын  мөрөөдлийг хэн биелүүлэх вэ
Төрийн тусгай хамгаалалтын газрыг там болгож, зайсангийн амыг “орон сууцжуулах” аяны эхлэлийг “Сөүл” группийн охин компани “Мантууш”-ынхан тавьсан гэх юм билээ. Нэг үгээр  1993 онд батлагдсан “Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалаас өөр чиглэлээр газар эзэмшиж болохгүй” гэсэн хуулийг гишгэлж, Д.Өнөрболорыг гэгч бизнесээ цэцэглүүлсэн гэж байгаа.

Түүний хувьд өнгөрсөн зун сайдын суудал горилж, нийгмийн шүүмжлэлд нэлээд өртсөн.

Д.Өнөрболор анх “Сөүл” групп “Royal castle”-ийг анх барьж өндөр үнээр борлуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ханшийг 500 мянгаас сая ам.долларт хүргэн огцом өсгөж байсан нэгэн. Мөн “Мантууш” компани Зайсангийн аманд “Green villa” хотхоноос эхлээд олон хотхон сүндэрлүүлж, сая сая доллараар өврөө түнтийлгэсэн түүний түүхийг амтай болгон нь ярих болж. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн үнийг тэнгэрт хадаахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэх Д.Өнөрболор Барилгын сайдад санаархаж, “том тэнэгтэв”. Барилгын салбарт үнийн хөөс үүсгэлцсэн энэ эрхэмд салбараа хариуцуулах мэргэжлийнхэн ховор  байв.

Өнөөдрийн хүртэл  “Royal castle” нь өндөр үнэтэй ч  бохирын хоолойгоо ч гүйцэд татаагүй, халуун ус тасалдсан, хөлдүү хотхон хэмээгдэж хэл ам таталсаар байна. Худалдан авсан иргэдийн хувьд өндөр үнэтэй байшингаа зарах гэхээр үнэд хүрэхгүй байгаад дэмий бухимдаж суухаас аргагүйд хүрчээ. Чанаргүй баригдсан хотхоныхоо асуудлыг шийдэж чадахгүй хирнээ бүхэл бүтэн салбарын яамны сайдад нэрээ дэвшүүлэх “бөх зүрх” зөвхөн Д.Өнөрболорт байх болов уу?

Дээрээс нь түүний намтарч бараан хуудас нэмэх зүйл бас нэг бий. Цээж баячуудын халаасыг гайгүй сайн сэгсэрч сурсан Д.Өнөрболор өнгөрсөн жилүүдэд маш бага хэмжээний татвар төлсөн тухай холбогдох эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр дөрвөн компани эзэмшдэг  ч улсад хоёрхон жил татвар төлсөн тухай тайлан байдаг аж.

Уг нь говь нутгаас гаралтай хэмээн өөрийгөө тодотгодог Д.Өнөрболор нийслэлийн баячуудын халаасыг гайгүй сайн сэгсрэхдээ гаргууд түүний өнгөрсөн намтар бас л содон. МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуулийн Солонгос хэлний анги дүүргэсэн бөгөөд сургуулиа төгсөөд нэгэн Солонгосын компанид орчуулагчаар орж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Тус компани нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах “Туяа” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Солонгосын иргэн Лигийн компани байв. Удалгүй  Солонгос бизнесмэн эрд Д.Өнөрболор ажил мэргэжлийн ур чадвараараа төдийгүй бүсгүй хүнийхээ хувьд таалагдаж, тэд хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Улмаар нэрээ  “Сөүл” болгон өөрчилж  тус ресторанд тухайн үеийн Монголын төр засгийн томчууд, хууль хүчнийхэн нууц уулзалтаа хийдэг газар нь болсон гэдэг. Цаашлаад тэд “Мантууш” хэмээх компани байгуулж, барилгын салбарт хүч үзэж эхэлсэн байдаг.

Ийнхүү барилгын салбарын бизнес эрхлэгчид дундаа чанар муутай, хулхи байр барьдаг нэрээрээ алдартай Д.Өнөрболорт сайдын суудал мөрөөдөл нь болон үлдсэн. Гэсэн ч сүүлийн үед Тусгаар тогтнолын ордноор эргэлдэн, М.Энхболдын охиныг дагаж гүйгээд завгүй байгаа сурагтай. Сайдын суудалд тухалж чадаагүй ч, намын даргаасаа гайгүй сайн албанд аваачихын гуйж, өмнүүр хойгуур нь гүйсээр байгаа сурагтай. Түүний Төрийн албан суух мөрөөдлийг хэн биелүүлэх вэ?
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Con 2020-06-14 09:38:52
    Tim baigaa ene yasanch mongol hun shug haragtahgui bna
  • БИХ 2016-11-30 09:00:43
    За даа. Өнөрөөг мэднээ. Нэг хариугүй юм л хүн царайчлаад явдаг байсийм. Сүүлдээ Со нөхрийнхөө буян, хулхи барилгуудаараа хөлжсөн гавихгүй амьтан.
  • aav 2016-10-21 14:20:56
    gadaad nuhurtei myy sheeshnuud
  • bhj 2016-10-20 12:43:29
    Өгсөн хэдэн ₮ араас үхлээ юу? жаахан хүн сэтгэхүйтэй бгаач,албатай юм шиг,юманд хүлээцтэй хандаж суралдаа гэхүүдээ
  • zochin 2016-10-20 10:51:10
    Anir mungunii tului reklamdaad bn uu? Shoudaad bn uu? Unshaad baihnee zugeer yavaa emegteig yagaad bn aa er oilgosongui.
  • ТӨРӨӨ 2016-10-20 08:59:39
    сайн яваа нэгнээ муулахдаа авъастай юм, энэ хүүхэн олон хүний атаархлыг төрүүлсэн амжилт гаргасныг бүгд л мэдэж байгаа, ёстой сургаар нь шээс алдах гэдэг нь ..
  • Зочин 2016-10-20 06:07:32
    М.Энхболд энэ хүүхэнд өртэй болоо юу, хүний халаасанд орохооргүй л баян баймаар өөр талаараа өртэй болчихсон юм болов уу
  • Sara 2016-10-20 05:13:37
    Ene hujaa huuhen g mongoloos zailuul
  • zochin 2016-10-20 05:05:07
    ter Zaisangiin gazriig ni hen ugsun um bol? parkiig maani alsan nuhur um bna shtee
  • ss 2016-10-20 04:55:29
    ene er ni haanah hun bee?
  • zochin  2016-10-20 03:49:44
    Hugiin yum hool hiihiig TV r orchuulad gardag bsan n sayhan.
  • 1+ 2016-10-20 02:23:53
    БОЯамнаас нэг ч хүн АТГ-д дуудагдаагүй. Оуюн тэнд олон жил сайд хийсэн.
  • Зочин 2016-10-20 02:11:45
    Нээрэн Баянсэлэнгэ барилгын сайд хийж болсон юм чинь гэж хэнд ч бодогдох байлгүйдээ
  • mongo 2016-10-20 02:06:41
    barilgin talaar Bayanselengees deer medlegtei biz bolgoson ch boloh l yum bn shuu
  • nergui 2016-10-20 02:04:32
    shunal ihedvel shulam bolno doo shulmin huuhed yu boldog yum bol
  • Soongo 2016-10-20 01:34:36
    Өндөр үнэтэй байрыг нь мэдсээр байж авсан эзэд нь буруутай байх аа, гадаад нөхөртэй хүн бол хоноцын сэтгэлээр л хандана шүү дээ, мэдсээр байж юм үзээгүй юм шиг ...
  • ХӨӨШ ХҮҮХЭЭН 2016-10-20 01:27:26
    ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ Л САЙД БОЛОХГҮЙ ЮУ ДАА
  • 30 жилийн дараа 2016-10-20 01:25:09
    гадаад нөхөртэй хүүхэнүүдийн хүүхдийг бүртгэж судалгаа хийдэг газар байгаа юу. Хүүхнүүд нь яахав насны бөгсөнд гадаад нь хаяад явчихна. Нэг архичин монголыг өөд...
  • Зочин 2016-10-20 01:16:14
    Зайсангийн аманд орон сууц барьсан нь энэ хүүхний буруу гэхээсээ илүү БО-ны үе үеийн наймаачин, авлигач сайдуудын буруу шүү
  • erdene 2016-10-20 01:10:28
    Ene emegtein mungiig MAN zunduu khereglesen yum chin gomdookhgui biz!!!!