Хэт даврагчид Мосулыг алдвал, ЕВРОП руу халдана
Иракийн арми өнгөрсөн оны зургадугаар сараас хойш хэт даврагч “Лалын улс” бүлэглэлийн хяналтад орсон тус улсын хоёр дахь том хот гэгддэг Мосул хотыг чөлөөлөх дайралтаа эхлүүлсэн билээ. Мосул хот нь Ирак дахь террористуудын хамгийн гол түщиц цэг нь бөгөөд армийнхан энэ дайнд ялалт байгуулж, хотыг чөлөөлснөөр “Лалын улс” бүлэглэл бүрмөсөн ялагдал хүлээх боломжтой гэж албаныхан тооцсон байдаг.
 
Улмаар АНУ тэргүүтэй холбоотон улсын цэргийн армийн дэмжлэгтэйгээр Мосул хотын өмнөд болон зүүн хэсгээс нь давшиж эхэлснийг Иракийн Ерөнхий сайд өмнө нь мэдээлж байв. Тэгвэл энэ дайнд Иракийн арми ялсан тохиолдолд хэт даврагч бүлэглэлийнхэн Европын аль нэг улс руу давшиж, гэм зэмгүй иргэдэд аюул учруулж болзошгүйг зарим ажиглагчид анхаарууллаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Европын хэдэн мянган залуус Ирак, Сири рүү явж, хэт даврагч бүлэглэлд элссэн гэх мэдээлэл бий. Гэвч энэ он гарснаас хойш дээрх хоёр орон дахь террористуудын хяналт дахь бүс нутгийн хэмжээ мэдэгдэхүйц багассанаар тэдгээр жихадуудын зарим нь Европ руугаа буцаж эхэлсэн байна. Иймээс нутаг буцсан алан хядагчид Европт халдлага үйлдэх эрсдэлтэйг хэд хэдэн нөлөө бүхий ажиглагчид анхааруулж байгаа юм.
 
Евро комиссын гишүүн Жулиан Кинг Германы “Диэ Уэлт” гэх сонинд өгсөн ярилцлагадаа Мосул хотыг чөлөөлөх дайралт амжилт олсон тохиолдолд “Харгис террористууд Европт эргэн ирэх нь гарцаагүй” гэх байр суурийг баримталж буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ Мосул хотыг хянаж буй террористууд бүгд Европ руу дайжих магадлал хэдийгээр бага байгаа ч, цөөн тооны алан хядагчийн учруулж болох харгислалд бэлтгэлтэй байх шаардлагатайг онцолжээ. Түүний үзэж буйгаар Ирак, Сирийн нутагт байрлаж буй Европоос гаралтай жихадуудын тоо аль хэдийнэ 2500-д хүрсэн гэнэ.
 
Мөн Их Британийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хүрээлэнгийн Олон улсын аюулгүй байдал хариуцсан ахлах Раффаэлло Пантуччи “Дэйли Телеграф” сонинд нийтлүүлсэн бичвэртээ “Лалын улс” бүлэглэл Ирак дахь хамгийн гол түшиц цэг болох Мосул хотыг алдсан тохиолдолд барууны орнуудад заналхийлж болзошгүйг сэрэмжлүүлсэн байв. Тэрбээр “Удирдагчгүй хувьсгал хийх хүсэл эрмэлзлэлээ алдсан жихадууд цаашдаа дэлхийн аль нэг улсын аюулгүйн албаныхныг сүрдүүлж болзошгүй” хэмээсэн байгаа юм. Үүнээс гадна терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах Iр- pso компанийн мэргэжилтэн Крис Филиппс ч хэт даврагч бүлэглэл ялагдал хүлээсэн тохиолдолд шинэ газар нутагт аюул учруулах магадлалтайг сануулжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • unshigch 2016-10-25 16:49:37
    end togloom iavagdaj baigaa shyy dee. zevsegleed baigaa mortloo baildaad baidag. hariinhnii togloom bolson ulsiin engiin irged hoorhii.
    178.193.143.209
    Мэдэгдсэн Хариулах
  • Болдоо 2016-10-20 12:35:41
    Орчин үед бүсэлж аваад бүрэн устгаана гэсэн ойлголт байхгүй болчихсон юмуу. Худлаа мөнгө үрж байлдсан болдог юм шив дээ. Дээр үед бол дуусгаж байж л амардаг бай...
    202.21.106.161
    Мэдэгдсэн Хариулах
    • Энд 2016-10-20 23:56:06
      Харин тийн Дайн нь хүртэл өөр болчихсон сонин ү д амьдарч бнадаа
      150.129.143.68
      Мэдэгдсэн Хариулах