Нийслэлийн хэмжээнд ирц 30.9 хувьтай байна
Нийслэлийн сонгуулийн хорооноос сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 17 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг өглөө.  Дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт нийслэлийн хэмжээнд 17 цагийн байдлаар 30.9 хувьтай байна. Есөн дүүргийн хэмжээнд сонгуулийн насны 860 мянга 564 иргэн санал өгөхөөс 266 мянга 320 сонгогч саналаа өгчээ. Багахангай дүүрэгт санал хураалт 52.7 хувьтай буюу ирцэндээ хүрсэн байна гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээллээ.

 
1 Багануур     6473 34.5
2 Багахангай     1496 52.7
3 Баянгол     42627 32.9
4 Баянзүрх     60030 29.1
5 Налайх     8898 38.3
6 Сонгинохайрхан     53029 27.9
7 Сүхбаатар     30106 34.5
8 Хан-Уул     34076 34.3
9 Чингэлтэй     29585 28.6
  Нийт     266320 30.9

Ирцийн хувьд анхаарах шаардлагатай байгааг онцлоод төрийн эрх барих эрхээ эдэлж, иргэдтэйгээ хамгийн ойр байх төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 11 2016-10-19 11:07:57
    ГОЁ
    122.201.22.228
    Мэдэгдсэн Хариулах