300 жилийн настай “Хар морь” сахиусыг хулгайлсан этгээдүүдийг барьжээ
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ганданд энэ сарын 12-13-нд шилжих шөнө  хулгай орж, 300 жилийн настай хосгүй үнэт үзмэр болох Хар морь сахиус алдагдсан хэрэг гарсан. Тэгвэл уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, илрүүлсэн байна. Уг хэргийг  А. Б нар бусадтай бүлэглэж үйлдсэн байжээ.

Тэднийг энэ сарын 17-ны өдөр саатуулж, алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтэн хураан авчээ. Одоогоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Гэмт этгээдүүд "Хар морь" сахиусаас гадна Төвд нэр Таогчойжил/ дүрс бүхий 50x40x60 см хэмжээтэй модон сийлбэр /өнгөөр ялгасан байсан боловч элэгдэж өнгө нь бүдгэрсэн/, Жигжид бурхны хот мандал гэж нэрлэгдэх /эртний зурмал бурхан/, Авид бурхны эртний зурмал хөрөг, гуутай нэрийг нь үл мэдэх жижиг шавар тогтоц бүхий бурхан, хэдий үеийнх нь тодорхойгүй шавар шаазан, хоёр жижиг арслан, мөн 20 ширхэг шавар тогтоц бүхий бурхан зэргийг мөн хулгайлсан байжээ.
 
"Хар морь" сахиусын хувьд  1700 оны үед Ахай бээсийн хошууны ноён Төв Дархан гүн Түвдийн Хөх нуураас залж авчиран одоог хүртэл нутгийн иргэд шүтэж ирсэн нандин шүтээн байсан аж. Дээрх эртний эдлэл, бурхдыг бүрэн бүтэн хураан авчээ. 

Уг хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас түүхийн хосгүй үнэт эдлэл, бурхдыг маш өндөр харуул хамгаалалттай газар хадгалж байхыг анхаарууллаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hylgaich nar ydahgyi yhne!!! 2016-12-15 09:52:52
    Byrhan hylgai hiisen hymyys eedlehgyi ee!!tegeed ydahgyi l bolob yy?ene yabaa nasaan bodmoor doo!!!daanch dee!!byrhan hylgai hiihdee yab?dee...
  • tedniig tenegyyd gey?.... 2016-10-19 11:59:39
    Byrhan sahius hylgailbal syteen hilegnej zyyrdaar yhdeg zamtai!!!alibaa yumnii chaanaa sain muu onootoi gedegiig mededdeggyi hymyys baih yum,tedniig tenegyyd ge...
  • mnkjhk 2016-10-18 13:21:52
    dandaa l A B
  • eneegiin tenegyydiin zarai?... 2016-10-18 07:33:00
    Tanai eneegiinn tenegyyd byrhan sahiusaar hylgailaj olz oloh sanaatai tegeed sain yabah baih daa!!yum medehgyi tenegyyd sabar byrhan genee!!!eersden ter byrhani...
  • Зочин 2016-10-18 07:18:27
    Тэр шавар бурхадаар яахнав дээ, шал дэмий юм хулгайлж дээ, залуучууд минь хүн ер нь айдаг, ичдэг байх, шашин шүтэхгүй ч хүндэтгэлтэйгээр ханддаг байх хэрэгтэй