Дарханы 16 давхарт гарсан галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
Энэ сарын 17-ны өдрийн 23 цаг 45 минутанд Дарханы 16 давхар байрны 5,6-р давхарын цахилгааны шитнээс гал гараад байна гэсэн дуудлага тус аймгийн онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу ГТУА-22 дугаар ангийнхан 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 23 цаг 50 минутанд хаягийн дагуу хүрэлцэн очсон байна. Гал унтраах тасгийнхнийг очиход 16 давхар байрны 1 дүгээр давхарын цахилгааны ерөнхий шит, 2-р давхарын цахилгааны шит болон 8-р давхараас 16-р давхар хүртэл цахилгааны шит шатаж, 8-р давхараас дээш их хэмжээний утаажилттай байсан тул эрэн хайх, аврах бүлгийн дарга а/х Ч.Батдэмбэрэлээр ахлуулсан 2-р тасаг болон Газель маркийн 51-65 УБС автомашинтай аврах бүлгийг жолооч-2, аврагч-2, аврагч гал сөнөөгч-4 бүрэлдэхүүнтэйгээр нэмэлтээр дуудсан байна.

Ингээд Гал унтраах тасаг 8-р давхар хүртэл 80 м-т байлдааны тархалтыг хийж, цахилгааныг салгуулан гал унтраах ажиллагааг, аврах ажиллагаатай хослуулан явуулжээ.

16 давхар байрны 6-р давхараас 12-р давхар хүртэл орц утаажилттай, 13-р давхараас 16-р давхар хүртэл их хэмжээний утаажилттай байсан тул нийт 300 орчин иргэдийг аварч аюулгүй бүсэд гаргах, цонхийг онгойлгож, утааг зайлуулан агааржуулах зэргээр гал түймэр унтраах, аврах ажиллагааг хурдан шуурхай зохион байгуулжээ. Угаартсан байх магадлалтай 13 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.



Гал түймэр унтраах, аврах ажиллагаанд ОБГ-ын орлогч, УСТөвийн дарга онцгой байдлын дэд хурандаа Б.Ганхүүгээр ахлуулсан нийт 32 албан хаагч 1 цаг 37 минут ажиллаж, 2.5 тн ус зарцуулан, 320 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.