“Чингис хаан-Улаанбаатарын цом” өнөөдөр эхэлнэ
Боксын олон улсын "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээн өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлнэ. Тэмцээнд  ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, ХБНГУ, Нигерийн боксчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байгаа аж. Манай  улсаас дэлхийн армийн аварга Б.Чинзориг тэргүүтэй боксчин өрсөлдөнө. Харин “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай болон ОУХМ Б.Түвшинбат нар тэмцээнийг өнжих юм.

"Улаанбаатар цом"  тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгч буй аж.

Тэмцээн энэ сарын 18-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд болно.

П.ГОО
Олло.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-18 02:16:58
    Нэг мэдээг хэд ч бичдэг юм энэ 7 хоногийн турш л бичлээ, аргаа барсан ПГОО
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах