Ганга нуурын усны 99 хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олныг цочирдуулж байсан. Үүний улмаас намрын намарт Монголчууд бидний зорин очиж, үздэг хунгийн чуулган энэ жил болоогүй юм. Улмаар албаныхан Ганга нуурын усыг сэргээхээр олон ажлуудыг хийж эхэлсэн. Тэгвэл нуурын ус эргэн сэргэж эхэлжээ Түүгээр ч үл барам Ганга нууранд 16 төрлийн шувуу төдийгүй тус нуурын чимэг 690 хун чуулж байгаа мэдээллийг холбогдох хүмүүс өглөө.
Дашрамд дуулгахад, энэ зун долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ.
Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэснээс малчид малаа Ганга нуур, түүний усаар тэжээдэг Оргих, Баянбулагаас услах болсон нь нуурын усны ширгэлтэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьжээ.
Цаг агаарын хуурайшилт, малын ачаалал зэргээс болоод Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарчээ. Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байна.

Б.Сансар
olloo.mn