Дэлхийн эдийн засгийн форумаас аюулгүй орны жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалтын 69 дүгээр байрт Монгол Улс эрэмбэлэгджээ.
Жагсаалт гаргахдаа тухайн улс орны гэмт хэргийн гаралт, алан хядлага, терроризм, хүн амын хууль эрхийн байгууллагад итгэх итгэл, цэрэг цагдаагийн байгууллагууд нь ард иргэдээ аюул заналхийллээс хэрхэн хамгаалдаг зэргийг харгалзан үзсэн байна. Жагсаалтад 141 улс багтсанаас Финлянд, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Исланд, Австри улсууд тэргүүлсэн бол Йемен, Колумби, Нигери улсууд сүүл мушгижээ.

П.АНИР
Оллоо.мн
Оллоо.мн