Г.Уянга: Би саналаа өгөхгүй
УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Би сонгуульд саналаа өгөхгүй” хэмээх постыг өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулжээ. Түүний хувьд өнгөрсөн УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн юм. Тэгвэл эрхэм гишүүн асан санал өгөхгүй байх шалтгаанаа ингэж тайлбарласан байх юм.  

Тэрбээр “Би сонгуульд саналаа өгөхгүй!

Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Намайг 16 нас хүрч иргэний паспорт авсны дараахан Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдаж билээ.

1996 онд анх удаа Монгол Улсын иргэний хувиар төрөө байгуулах сонгуульд оролцож саналаа өгөхдөө энэ үйл явдалд ихээхэн ач холбогдол өгч, гэртээ бяцхан яриа хэлэлцүүлэг өрнүүлж байснаа тод санаж байна. Үүнээс хойш нэг ч сонгууль алгасалгүй, ихээхэн хариуцлагатайгаар байнга саналаа өгч ирсэн хүн юм, би. Энэ хугацаанд 6 удаа УИХ-ын, 5 удаа Ерөнхийлөгчийн, 6 удаа орон нутгийн сонгуульд, нийт 17 удаа оролцон саналаа өгчээ.

Төрөө байгуулах үйл хэрэгт ихээхэн ухамсартай, хариуцлагатайгаар оролцож байнга саналаа өгч байсан иргэний хувьд анх удаа саналаа өгөхгүй байх энэ шийдвэр 20 настай анх сонгуульд оролцож аль намд нь, хэнд саналаа өгөх вэ? гэдгээ шийдэх гэж ихээхэн хариуцлагатай бодож байсан тэр үеийнхээс дутуугүй чухал шийдвэр, чухал санал юм. Яагаад гэвэл энэ хугацаанд би өөрөө энэ улс төрийн үйл явцад идэвхтэй оролцогч байсан юм.

Сонгуульд, тэр тусмаа орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй, анзаардаг ч үгүй, оролцдоггүй маш олон хүмүүс бий. Ард иргэд жил ирэх бүр “ардчилалд суралцаж” идэвх сайжрах ёстой атал сонгуулийн ирц байнга буурсаар иржээ. 1992 онд шинэ Үндсэн хуулиа батлаад, түүний дагуу төрийн эрх барих дээд байгууллага-парламентаа байгуулахад иргэд 95,6 хувийн ирцтэй сонгуульдаа оролцож байжээ.

Түүнээс хойш ирц байнга буурч 1996 онд 88,4%, 2000 онд 82,4%, 2004 онд 81,8%, 2008 онд 76,5% байгаад 2012 онд 65,2% болж огцом буурчээ. Харин 2016 онд сонгогчийн ирц 72,1% хүрч өмнөх сонгуулийн ирцээс 7 хувиар буюу 140 орчим мянган сонгогчоор огцом өссөнийг би сонгогчийн идэвх огцом дээшилснийх гэж хардаггүй.

Харин МАН-ын “ялалтын нууц”-уудын нэг гэж зүй ёсоор хардаг. Дашрамд дурдахад, “Орон нутгаа авч чадвал дараагийн их хурлаа авч чадна” гэсэн ойлголт ялангуяа МАН, АН-ын хувьд теорем болсон юм.

МАН АН УИХ-аас дутуугүй энэ сонгуульд ач холбогдол өгч ана мана үздэгийн цаад утга нь сонгуулийн элдэв луйврыг орон нутгийн бүтцээрээ дамжин хэрэгжүүлдгийн ач холбогдлыг мэддэгт бий. Энэ бол намуудын зорилготой, амь өрссөн тэмцэл юм. Одоо дүүргээ байтугай дэлхий ертөнцийг шинэчлэхээр амлаад байгаа хүмүүс бол дүүрэг мүүргээ хөгжүүлэх гэсэндээ ч биш, 2020 оны сонгуулийн үеэр л дүүрэгтээ эрх мэдэлтэй, сүлжээтэй болох гэж өрсөлдөж байгаа МАН, АН-ын цусгүй ирүүл тулааны “хүү”-нүүд. Үүнд харин эргэлзээгүй бүрэн итгэж болно. Ер нь ч тэгээд улс нь өрөнд баригдаж дампуурахдаа тулчихаад байхад дүүргээ хөгжүүлнэ гэж юуг хэлээд байгааг би бас сайн ойлгодоггүй.

Дүүргүүдэд бие даан өөрийгөө хөгжүүлэх санхүүгийн нөөц, өөрийн татвар байхгүй. Улсын нэгдсэн төсөвт туссан “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас хуваарилсан мөнгийг л ИТХ цавчихыг нь цавчаад, хуваахыг нь хуваагаад дуусгадаг. Дээрээс хуваарилсан мөнгө хамгийн сүүлд энд “хуваагддаг”. Зарим талаар дээрээ гишүүнтэй бол доод шатанд тосч авах хүүдийн шуудай нь орон нутгийн засаглалын эрх болдог. Ялангуяа сайн муугаараа дуудуулж байж “гишүүний мөнгө” гэгчийг устгасны дараа энэ сүлжээ улам ач холбогдолтой болсон. Чухам энэ тогтолцооны “төгөлдөршлөөс” болж хотод ханлиг, ванлигууд, хөдөө орон нутагт овгийн ноёрхол бий болж, давхар засаглал тогтож байна. Тэд дураараа дургидгаас улс орны нэгдмэл удирдлага алдагдан хямарч байна.

Парламентад нэг нам нь засаглахад доод шатанд өөр нам засагладгаас санаатай ажил унагах, иргэдийн нэр барьж ажил гацаах, зориулалт зарцуулалтыг өөрчилж гуйвуулах, ашигтай, ванд, намд таалагдсаныг л хийж, бусад ажлыг оромдох, дайсагнах, хорлон сүйтгэх, нулимах санаархал газар авсан.

Улс орныг парламент, ерөнхийлөгч, вангууд зэрэгцэн удирдаж бутлан нурааж байна. Энэ бол холбооны улсын тогтолцоо нь өөрөө нэгдмэл улсыг задлан бутаргаж эхэлсний дохио юм.

2012 оны орон нутгийн сонгуулиар ирц хүрэлгүй, нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Хэнтий, Дархан, Замын-Үүд гээд олон газар санал хураалт дахин явагдаж байсан.

Сонгуулийн хуулийг хэлэлцэхэд ирцийн асуудал хүчтэй яригдаж олон гишүүн, ерөөсөө ирцэнд хүчинтэй хувь заахаа больж, ирж саналаа өгсөн сонгогчийн тоогоор л сонгуулийн дүнг шийддэг байя гэсэн санал хүртэл гаргаж байсан юм. Олонхийн саналаар асуудал шийдэх ардчиллын үндсэн, суурь зарчим нь зөрчигдөх учраас миний хувьд үүнийг эрс эсэргүүцэж байлаа. Ингээд дахин санал хураалтыг явуулахдаа, саналаа өгөөгүй хүмүүст хоёр дахь боломж олгож, өмнө саналаа өгсөн хүмүүсийн санал дээр тэдний саналыг нэмж тооцон дүнг гаргаж байхаар хуульчилсан билээ. Гээд ч ирц ямагт санаа зовоосон асуудал болж, зарим газар хүчээр хүргэж дүнг гаргаж байх шиг санагдсан.

Орон нутгийн сонгуулийн ирц УИХ-ын сонгуулийнхаас эрс мууддаг, жилээс жилд буурсаар байгааг дан ганц сонгогчийн ухамсаргүй, улстөрийн идэвхгүй үйлдэл гэж хялбархан дүгнэж, сонгогчдод бурууг нялзаах боломжгүй. Энэ нь харин ч сонгогчийн ухамсартай үйлдэл юм. Эргэцүүлэн дүгнэвэл, иргэд улс төрийн идэвхгүйдээ биш, ерөөсөө бид саяхан УИХ-ын сонгуулиар гол саналаа өгөөд төрөө байгуулчихсан, бусад нь төдийлөн ач холбогдолтой биш гэж үздэгийнх гэвэл илүү ончтой юм.

-Гуравхан сая хүнтэй, нэгдмэл /унитар/ төр улсад олон шат дамжлагатай сонгууль утга учиргүй зарлага болж байна. Улсын их хурал, аймаг нийслэлийн иргэдийн хурал, сум, дүүргийн иргэдийн хурал, хорооны иргэдийн нийтийн хурал, энэ олон хурлын учрыг иргэн бүхэн 26 жилд олж чадсангүй. Тиймээс ч Их хурлын гишүүнээ мэдвэл мэднэ, тэр гишүүнээсээ улс орны ирээдүй, чиг хандлага бодлогыг биш гудамж хашааны хог, дээврийн засвараа нэхдэг. Бусад сонгосон хүмүүсийнхээ зүсийг байтугай нэрийг нь ч мэдэхгүй. Энэ сэтгэлгээг “сонгогчдын боловсрол нойл” гэдэг ганц үгээр хааж болохгүй. Энэ бол төр нэгдмэл байх гэдэг маш зөв, амар арилшгүй сэтгэлгээ, ухамсар сонгогчийн далд ухамсарт гүн бат оршиж байгаагийн илрэл. Олон мянган жилийн төрт ёсны түүхэн уламжлал ард түмний сэтгэлгээнд гүн бат суусан нь энэ. Ард түмний сэтгэлгээний энэ мөн чанарыг 26-хан жилд өөрчилж болдоггүйг харуулж байгаа бус уу.

Энэ сэтгэлгээг өөрчлөх, сонгогчдоо боловсруулах тухай ярьдаг хүмүүс харин өөрсдийнхөө ухамсар руу эргэн харж, сонгогчийг өөрчлөх тухай биш, тэдний далд ухамсарт гүн бат оршиж байгаа төрийн тухай ойлголт, ухамсар сэтгэхүйд тааруулж төрөө зөв байгуулах талаас нь хармаар байна. Нэгдмэл нэг үндэстний төр улсаа байгуулах сонгууль хэт олон шаттай, толгой эргүүлсэн, холбооны улсын тогтолцоотой ойр болсноос Монголчууд энэ олон сонгуулийн учир начрыг яагаад ч ойлгохгүй байна.

Хоёр хувилбараар шийдэж болно. Нэг, төрийн эрх барих дээд байгууллагаа нэг л удаа сонгох, тэр нь ард түмний өмнө хэнтэй ч хуваалцахгүй бүтэн хариуцлага хүлээдэг байх. Их хурлаа, эсвэл Ерөнхийлөгчөө сонгодог, бусад нь томилогддог байх. Нөгөө хувилбар, өөрсөддөө хамгийн ойр сонголтыг иргэд хийж, намуудаас нэр дэвшүүлсэн этгээдийг биш, харин ч намуудыг оролцоог хязгаарлаж, иргэд өөрсдийн дундаас сонголт хийж шат шатны иргэдийн төлөөллийн байгууллагуудыг бүрдүүлэх. Ингэж байж иргэдийн төлөөлөгчдийн хурал болох ёстойгоос биш өнөөдөр намуудын төлөөлөгчдийн хурал болж хувирсныг иргэд ойлгохгүй байна.

Ерөөс холбооны улсын төрийн зохион байгуулалтын хэлбэр төрийн түүхэн уламжлалтай, нэгдмэл төр-улсын ард түмний сэтгэхүйд буухгүй, тохирохгүй байгаагийн илрэлийг бид 26 жил харлаа. Төрийн энэ зохион байгуулалтыг өөрчлөх ёстой гэж үздэг учраас үзэл бодлынхоо эсрэг үйлдлийг хийхгүй байхаар шийдсэн маань сонгууль өгөхгүй байх эхний үндэслэл юм.

Төр шат шатандаа бие биедээ эсрэгцсэн биш харилцан уялдаатай, дээр гарсан шийдвэр дороо саадгүй хэрэгжиж байх, ерөөс нэгдмэл байх ёстой гэсэн итгэл үнэмшлээрээ өнгөрсөн орон нутгийн сонгуулиар АН-ыг дэмжиж оролцсон. Мөн АН-д ганц удаа ч гэсэн бүх шатанд эрх барьж, хэнтэй ч хуваалцахгүй хариуцлага үүрүүлж манай тогтолцооны боломжит бүх хувилбарыг шавхаж үзэх нь Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүйг ухаарахад ганц алхам боловч ойртоход нэмэртэй гэж үзсэнийх. Харин МАН бүх шатанд дангаараа эрх барьж байсан хувилбар бол бидний туулсан зам, “үзсэн кино”.

Энэ жил 18 нас хүрч сонгуульд анх удаа санал өгөх эрх нь нээгдэж байгаа хүүдээ баяр хүргэж энэ сэдвээр яриа өдөж үзлээ. 18-тай залуу дэврүүн сэтгэлээр юу ч ярьж болно. Улс орны байдал, улс төрд өөрийнхөөрөө үнэлэлт дүгнэлт өгч бас чадна. Гэхдээ түүний бодол дөнгөж нахиа төдий, бүрэн хариуцлага тээсэн санал хараахан болж чадахгүй юм. Сонгуульд саналаа өгнө гэдэг тун хариуцлагатай үйлдэл болох тухай ярилцсаны дараа хүү минь “Би энэ удаа санал өгөхөд бэлэн биш байна, нэр дэвшигчдийн талаар ч мэдэх зүйл алга, бас яах гэж өрсөлдөж байгааг ч ойлгохгүй байна” гэсэн юм. Өнөөдөртөө миний хүүгийн амьдрал хичээл, урлаг соёлын элдэв арга хэмжээ, шалгалт шүүлэг, найз нөхөд, болзоо, амралтын өдрөөр ахдаа байшин барихад нь туслах зэрэгтээ цаг нь хүрэлцэхгүй яваа. Энэ нь ч зөв. Энэ удаа саналаа өгөхгүй байх хүүгийнхээ шийдвэрийг ч би дэмжлээ. Асуудлыг мөн чанараар нь ойлгож, санал өгч сонгуульд оролцох маш хариуцлагатай үйлдлийг хийхэд бэлэн болсон цагтаа л саналаа өгөх хэрэгтэй гэж хүүдээ зөвлөлөө.

18-25 насныхны сонгуулийн ирц муу байгааг нийгмээрээ шүүмжлэн ярилцана лээ. Тэднийг шүүмжилж, сэтгэлгээг нь өөрчлөх тухай биш, дахиад л мөн чанарыг нь нээж олж зөвөөр таньцгаая. Үндэстнээ зөвөөр таньцгаая, энэ залуус манай үндэстний нэг хэсэг. Тэд бол миний хүүгийн л ижил амьдралтай залуучууд. 18 нас бол улстөрийг, амьдралыг санал өгөх хэмжээнд таньж мэдсэн, төр байгуулах хэмжээнд боловсорч амжаагүй нас. Санал өгөх насыг ихээхэн гүнзгийрүүлж бодмоор.

Миний санахад тодорхой нас заалгүй, өрх толгойлж хамтын амьдралын утга учрыг ухаж эхэлсэн, зөвхөн өөрийнхөө төлөө биш өрөөлийн өмнө, өрхийнхөө өмнө, үр хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээж эхэлсэн хэнд боловч санал өгөх эрх нь нээгддэг байхаар хуульчилмаар. Ээж аавынхаа өвөрт эрхлэн туйлж байгаа 18-тнууд сонгуулийн байрны гадаа бөөнөөрөө цуглараад “мөнгө өгсөнд нь саналаа өгнө” гээд биеэ үнэлэгч шиг багшралдаж, сонгуулийг зүгээр л зугаа цэнгэл болгож, тийм зугаагаар Монголын төр байгуулагдаж байж таарахгүй. Бие даасан өрх гэрийн багана болсон цагт л иргэний санал өгөх эрх сая нээгддэг баймаар. Энэ нь бас асар том хүндлэл, өрх гэрийн утга учрыг улам төгөлдөржүүлж байгаа сайхан хэрэг юм. Цаашлаад нэг эрх ашигтай өрх гэрийн дотор санал хуваагдана гэдэг ч бас л утга учир багатай. Хувь хүн нэг бүрийн эрх чөлөө, эрх ашгаар биш гэр бүлээрээ ярилцаж байж өрх гэрийн нэгдмэл эрх ашгаар саналыг өрхийн тэргүүн нэгтгэн өгдөг сонголт ч байж болохоор санагддаг.

25 настай Их хуралд нэр дэвшдэг Үндсэн хуулийн өдгөөгийн заалтыг ч өөрчлөх шаардлагатай. 25 нас бол Их хурлын байтугай намын гишүүн болдог нас биш. Сурч боловсордог, ажлын ч амьдралын ч гараагаа дөнгөж эхэлдэг, хайрлаж дурладаг нас болохоос улс орны амьдралыг засан тохинуулах хэмжээнд хүрсэн нас биш. Өөрийнхөө, өрх гэрийн өмнө хариуцлага хүлээгээгүй залуу хүнээр улс гэр жолоодуулах тухай ойлголт ч байж таарахгүй. 25-тай залуугийн батлалцсан хуулиар 2500 жилийн түүхтэй төр-улсыг авч явж болдоггүй гэдгийг өнгөрсөн 26 жил бидэнд хангалттай таниулсан. 25-тай төрийн эрх барилцаж эхлээд яг тэр чигээрээ явсаар улс орноо ч өрөнд бариулж, намаа ч унагаад гадаадад “доктор” болохоор явж байгаа хүмүүсийг бид шүүмжилж ярьсаар байна.

Үндсэн хуульд заасан УИХ-д сонгогдох насыг наад зах нь 35 болгож нэмэх шаардлагатай гэж би үздэг.

Энэ бүхэн мөнөөх л Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Товчхондоо буруу эргэсэн төр улсаа зөв замд нь оруулахын тулд нэн тэргүүнд төрийн эргээг гаргах нь чухал. Үүний тул Үндсэн хуулиа өөрчлөх нь зайлшгүй учраас үйлдэл бүхэн маань энэ зорилгодоо таарсан байх ёстой гэж үзэж ийм шийдвэр гаргалаа. Би сонгуульд ингэж оролцохоор шийдлээ. Үүнийгээ би хамгийн чухал, том оролцоо, ихээхэн утга учиртай миний санал гэж үзэж байна.

А.Баатархуягийн гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно” гэжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Арвин 2017-05-09 02:36:07
    Улс төрийн шар шулмас хийх ажил олдохгүй байгаа юм байлгүй дээ. Улс төрөөс шантаачилж олж авсан хэдэн төг байгаа байх. Түүнийгээ аривжуулахны тулд ийм л юм хийж...
  • Tv 2016-11-10 14:28:19
    Uyngad ahin sanal uguh heregui yum bna shu.
  • Мулгуу хог вэ 2016-10-19 13:00:34
    хэнд южгаа гайхууллаа гэж олон хүмүүсийг уруу татаж ингэж далдагнадаг байнаа.....
  • Tugjil Uyangad 2016-10-19 03:07:14
    Chingelteichuud ta nar har amia , amin zuulgaa bodson iim l amitniig songoj bjde,haramsaltai uur helehev
  • zochin 2016-10-19 00:52:29
    Ene hun eh orniihoo toloo negch udaa knop daraagui.zugeer l oort ashigtai ueiig harj huviinha toloo ajilladag balai avgai.bid sonsohiig ch husehgui bn
  • зочин 2016-10-18 12:47:46
    ханилсан нөхрөө араас нь хутгалдаг Түгжил Уянга гэж хэн бэ ??
  • zochin 2016-10-18 09:38:27
    iim hun yaj eh or night mini hogjuuleh bilee de erthen medeed usl toroos zailsan deer tsagdaa oor too sanal ogool guij bsanaa martchihajee
  • Ugui mun alna aa 2016-10-18 09:21:46
    Chamd humuus sanal aa uguhgui bolohoor chi odoo sanal uu uguhgui tee hol ochij huts
  • 9999 2016-10-18 08:52:47
    alivaa tuuhen kinond teriin hutguur gej neg hun garch baidag tuun shig ene teriin hutguur teneg avgai sanal egsen yalaa baisan ch yalaa balai avgai chin......
  • Иргэн 2016-10-18 06:22:41
    Дараагийн ээлжийг хоолонд оруулахын тулд тэдний нэрийг очиж саналаа өгөх ёстой юу. Тэнэгрэлийн тойргоос хэзээ гарах вэ. Саналаа өгөхгүй байсаар ҮХ-ийг өөрчилөхү...
  • балай 2016-10-18 06:15:04
    амьдралаа дээшлүүлж нөхрөө гайгүй ажилд оруулахын төлөө л явж ирсэн айлын авгай нар төр мөр яриад яахын бэ нөхрийнхөө өнөөхийг аятайхан хөхөөд хоолыг нь хий
  • түгжил 2016-10-18 05:56:26
    түгжил авгайгаар дутав гэж ха ха
  • Zochin 2016-10-18 05:44:18
    Манай нэг найз саяхан утасдаад энэ юун сонгууль болоод байна аа? сонгосон гишүүн нь нас бараад дахин сонгууль явж байгаа юм уу гэж асууж байсан.
  • zochin 2016-10-18 03:53:16
    uguhgvi l bn biz muuhai duutai hvvhen duu shi gee bh da
  • MALAA 2016-10-18 03:35:20
    MALA CHI ODOO HENCH BISH . HUNII MUUD DURLSAN SHULMAS HEVEEREL ULDENE
  • зочин 2016-10-18 02:38:32
    Нэр дэвшиж байгаа хүмүүс нь дэндүү жол хүмүүс юм. Хэнийг нь ч дэмжих арга алга. Саналаа заавал өгөх ёстой гээд байдаг. ???
  • lll 2016-10-18 02:26:23
    УИХ-ын гишүүн байсан хүн байж ямар муухай хүн бэ? Залуучуудад ийм юм уриалаад сууж байх ч гэж. Ийм хүнийг дахин сонгож болохгүй юм байна шүү Монголчуудаа!!!!
  • Зочин 2016-10-18 02:03:35
    энэ эргүү худалч хүүхэн болиосой чиний саналаар дутав гэж дээ
  • Zochin 2016-10-18 01:57:35
    Энэ ингэж ярихдаа ичээсээ билээ .энэ бол урвагч шүү!Ард түмэн одоо чамайг тоохгүй ээ!
  • Зочин 2016-10-18 01:54:22
    Популист тэнэг хүүхэн.
  • zochin 2016-10-18 01:27:35
    huvia hicheesen ooriin uzel bodloo busdad tulgasan archaagui uhaan muutai emegtei shuu dee
  • зочин 2016-10-18 01:16:24
    чи өгхгүй байж болно энэ чинь сонгуулд даанч нөлөөлөхгүй өөрийгөө мэдрүүлэх гэж бүү тэнэгт
  • ухамсар мөчид уих гишүүн 2016-10-18 01:01:29
    уих гишүүн асан эмэгтэй ард түмнийг яасан буруу зүйлд уриалж байнаа.бид ийм л хүнийг сонгосон байсан нь харамсалтай.энэ хүн заавал уих гишүүн л байх албатай юму...
    • bat 2016-10-18 01:21:32
      Тийм шүү.Өгөхгүй бол тэр л биз.Түүнийгээ гэр бүлдээ шийд.Ард түмний өмнө бүү цэцэрх.Тэд чамаас илүү ухаантай.Эдийн засаг хүнд байгаа үед дахин сонгууль хийхгүй
    • mgl 2016-10-18 01:14:47
      sanal 1 bna.
  • зочин 2016-10-18 00:45:32
    Сум, багийн сонгууль гэж үнэн утгагүй болсон, үндсэн хуулиа ч өөрчлөхгүй бол болохгүй нь үнэн, гэхдээ сонгуульд санал өгөхгүй гэдэг буруу Хятад хүн бол өгөхгүй ...
  • Ийм л нахальний хүн ш дэ 2016-10-18 00:27:02
    Ийм амьтныг УИХ-ын гишүүн болгож дээ бид. Инээдтэй тэнэг хүүхэн бна ш дээ. Иргэний ухамсар гэж байхгүйИйм тэнэг хүүхэн л УИХд сууж байж. Чааваас даа, энэ
  • зочин 2016-10-18 00:02:29
    Энэ бол Монголын сонгууль, чи өөрөө Хятад гэдгээ мэдээд санал өгөхгүй байгаа чинь зөв шүү, Уянгаын жишээгээр Элбэгдорж ч гэсэн санал өгөхгүй байж болно
  • Лодой 2016-10-17 23:06:29
    Энэ лалар поп авгай хэнд ч хэрэггүй
  • Soongo 2016-10-17 22:34:54
    ха ха үнэхээр танай гэр бүлээр л дутахгүй шүү, одоо зүгээр л чимээгүй бай, чамд хангалттай итгэл үзүүлсэн, одоо боллоо
  • ЗОЧИН 2016-10-17 22:28:54
    СОЛИОТОЙ, ТЭНЭГ АВГАЙ.... НАЙЗЫНХАА АРААС ХУТГАЛСАН АРЁААГҮЙ НОВШ...
  • iii 2016-10-17 22:19:47
    Yamar ch urt ym bichdiin unshij duusgsh gsn shal butehgui ym bh ym.chi sanalaa uguhguigee uurtuu l uldee busdiig bitgii uimuul
    • zochin 2016-10-18 01:45:01
      ene hun ymarch nuurerei sanal uguhdee. ymar gawya baiguulchihsan bish naiz nuhudiinhee araag hutag shaaj uuriiguu hen be? gedgee olon negent taniulsan hun.
  • Bat 2016-10-17 18:59:51
    Uyanga chi shuu. Holsnii kommentchidiig buu too. Chamaig demjdeg itgedeg ochnoon olon mongolchuud bii. Minii oir orchimiin ihenh humuus naiz bugdeeree.
  • Бат 2016-10-17 18:30:00
    хэн ч гуйхгүй байх. Санал өгвөл бүхнийг сүйдлэхийн төлөө л өгнө байх
  • Би 2016-10-17 16:51:56
    Энэ поп яашка авгай одоо болиоч.Согтуу тамхичин ямбий эрка эмээтэй залуу булаалцдаж араас нь хутгалсанаа сонгуульд ялгадаж нэрээ баастай хутгаа биз дээ
  • Mongol 2016-10-17 15:24:45
    Boliochdee
  • зочин 2016-10-17 14:30:20
    Өгчөөч дээ гуйжийн шдээ kkkkkkkk
  • Жирийн нэгэн  2016-10-17 14:13:49
    Уянга еерее еерийгээ алсан хун. Ард тумэн ендер итгэж найдвар егсен уед шудраг байж чадаагуй шуу дээ! ! ! Хогын жоохон юмнаас болоод ард тумэний итгэлийг алдсан...
  • 12 2016-10-17 14:05:52
    Чи л ялж байвал боллоо юу
  • mongol 2016-10-17 13:56:44
    uugii sanalaa ogchix l doo chinii sanal yamar ix unetei gej sanana
  • bat 2016-10-17 13:14:35
    би ч саналаа өгөхгүй, сонирхол алга, тогтолцоо нь л буруу юм шиг байгаа юм
    • Иргэн 2016-10-17 22:31:13
      ХУЖААГИЙН ИРГЭН ЧИНИИ САНАЛ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ. ЗАЙЛ....
      • сонгогч 2016-10-18 01:30:19
        МАН гэж бөөн хятадын эрлийзүүд, АН гэж бөөн Америкийн гар хөл бологчид. Гэтэл бидэнд Монгол төр, монгол төлөөлөгч хэрэгтэй байна.
  • Нэг санал  2016-10-17 12:52:14
    ЗА ТЭГВЭЛ БИ Ч БАС САНАЛАА ӨГӨХӨӨ БОЛИЛОО.
    • zochin 2016-10-18 01:49:24
      undsen huuliara bol sanal ughgui hun gdg bol tusgai humuus bdg. erh chuluugu hasuulj niigmees tusgaarlagdsan humuus l sanal uguh erhgui bdg.
  • зочин 2016-10-17 12:45:39
    Энэ хүүхэний саналаар бид дутахгүй ээ. өөрөө нүүрээ хийх газаргүй болтлоо хор найруулсан даа.Эрдэнэчимэгийн бичлэг бол Уянга л өөрөө тараасан гэж боддог. ёстой ...
  • zzzochin 2016-10-17 12:38:38
    ENE AWGAY ODOO UURD KHEN CHI BISH BOLSNOO OILGOOGUY L SHAAJI YAWNA
  • zochin 2016-10-17 12:37:18
    neg muu teneg huuhneer mongolchuud l dutlaa gejuu. ter bur holoo yavsan ch uguileh hun baigaa geju
  • huyagaa 2016-10-17 11:48:04
    demjij bn
  • Erkaa 2016-10-17 11:40:58
    Uyangaa odoo sonin bj chadah uu? Shuur unasan emgen shulam ha ha.
  • Иргэн  2016-10-17 11:40:26
    Нэг Уянгын санал юуг ч өөрчлөхгүй. Жингийн цуваа явдгаараа явна, Ард түмэн чамд өөрчил, хий гээд эрхийг чинь хангалттай өгсөн юмсан, даанч алтан загасны эмгэн л...
  • zochin 2016-10-17 11:28:30
    Tugjil Uyanga, oron nutgiin songuulid ylsnaaraa UIH-d yldag bol AN ene jil ylah blaa gej
  • yrt 2016-10-17 11:28:14
    Yyanga Zvgeer zail gichii
  • Zochin 2016-10-17 11:19:14
    Ups tord Uyanga shig hereggui hun baihgui baihaa.
  • Zochin 2016-10-17 11:09:46
    uls tur Uynga abgaigaar dutahgui shuu.
  • Дэмжигч 2016-10-17 10:50:08
    Санал нэг байна. Гэхдээ УИХ-д байхдаа энэ асуудлаа дорвитой ярьж нэг тийшээ цэгцэлсэн бол сонгууль нэрийн дор янз бүрийн хүн нэр дэвших, мөнгө шрэхгүй бсан бсан...
  • зочин 2016-10-17 10:16:47
    Монгшолд одоохондоо ТӨМӨР ХАТАГТАЙ ХЭРЭГТЭЙГ МЭДЭХГҮЙ Л БАЙНА ДАА. ИЙМ Л ХҮН ХЭРЭГТЭЙ ЮМСАН
  • Баабар 2016-10-17 09:56:54
    Хорооныхоо нэр дэвшигчдээс албан тушаалых нь тухай асуухад юу ч хариулахгүй байна лээ.