Дэлхийн банк хувийн хэвшлийнхэнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн Банкны группын Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-ийн Дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Кейко Хондаг дагалдан яваа албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, олон улсын санхүүгийн байгууллагуудын дэмжлэг, туслалцаа чухал байгааг онцолсон юм. Харин Хатагтай Кейко Хонда тус агентлагийн үйл ажиллагаа, Монголд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тус агентлаг нь хөгжиж буй орнуудын гадаад шууд хөрөнгө оруулалтыг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулахад туслах эрхэм зорилготой. Тухайн агентлаг хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудад улс төрийн эрсдлийн даатгал хийж өгдөг бөгөөд Оюутолгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтэд 1 тэрбум орчим ам.долларын батлан даалт гаргажээ.

Монголбанкны Ерөнхийлөгч манай эдийн засагт том төсөл, хөтөлбөр хэрэгжих нь олон чиглэлээр эерэг нөлөө үзүүлж байгааг онцолж, эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд том төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулж, амжилттай хэрэгжүүлэх нь чухал байгааг хэлсэн. Үүний зэрэгцээ манай хувийн хэвшлийнхэнд гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг хүслээ.

Хатагтай Кейко Хонда тус агентлагаас Монгол Улсад үзүүлсэн зээлийн батлан даалтын үр дүн эерэг байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд,  цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг дуулгасан юм.

Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.