Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ

Авлигатай тэмцэх газар энэ сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны дарга Б.Дөлгөөн, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээний албаны дарга Б.Уранчимэг нарын зэрэг 265 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 24 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 21 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагаас, мөн боловсролын салбараас ирүүлсэн байв.

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-10-17 08:18:00
    Тэр 24 нь арайч дээ л амьтад байж дээ, МАН-ын "Хамаатан" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ТАЗ, АТГ-ын дэмжлэг их хэрэгтэй юм байна даа
  • Зочин 2016-10-17 07:45:45
    ТВ9-ийн Ганбаяр гэж хэлгүй нөхрөөр нэвтрүүлгэ хөтлүүлэхээ болиоч үгээ давхцуулж хэлж байгаад бөглөрч үхнэ шүү, Батбилэг гэдэг хар энергитэй нөхөр байсан
  • Зочин 2016-10-17 07:38:00
    Орон нутгийн сонгуулийн дараа хомроглон халах хүмүүсийн оронд тавигдах 326 хүний мэдүүлэг байна, зүүдээ ярих гээд хулгайгаа бүгд газар, хэлтэс, албаны дарга нар...